“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Эцэг эхчүүд pubg (үл мэдэх тоглогчийн тулааны талбар)-ийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

PUBG

Үл мэдэх тоглогчийн тулааны талбар буюу товчоор PUBG нь олон тоглогчтой цахим тоглоом бөгөөд дэлхийн хамгийн олонд танигдсан тоглоомуудын нэг юм. Бүлэг оюутнууд засгийн газрын шахалтаар үхтлээ тулалдаж байгаа тухай Японы Хааны тулаан киноноос санаа авсан энэ тоглоомд 100 тоглогч арал дээр бууж үүргэвч, галт зэвсэг зэрэг шаардлагатай зүйлсийг хайж олоод бие биенээ алахаар оролддог. Хамгийн сүүлд үлдсэн тоглогч ялах бөгөөд Fortnite: Battle Royale тоглоомтой төстэй. Эдгээр зүйлс нь газрын зураг дээрх хэдэн зуун эзэнгүй барилгууд дотор тарж байрласан байна. Тоглоомыг Steam хэмээх алдартай тоглоомын платформоор дамжуулан худалдан авч Xbox, гар утас, таблет, ширээний компьютерт суулган тоглох боломжтой.

ЗЭВСЭГ БА ХҮЧИРХИЙЛЭЛ

PEGI (Бүх Европын Тоглоомын Мэдээлэл) энэ тоглоомд “хүн дүрийн эсрэг чиглэсэн олон дахин давтагдах хүчирхийлэл болон мансууруулах бодисыг дэмжсэн” гэх үндэслэлээр 16+ үнэлгээ өгсөн байдаг. Тоглоом амьд үлдэхийн төлөөх тулаанд үндэслэсэн учир нум сум, тэслэгч, олон төрлийн буу зэрэг зэр зэвсгүүд дүрслэгдэхээс гадна хүчирхийлэл, үхэл агуулагддаг. Хэдийгээр зарим хүмүүс уг тоглоомыг “бага хэмжээний график бус дүрслэлтэй цус” агуулсан гэж доогуур дүгнэсэн ч тоглоомд хүчирхийллийн шинж чанар агуулагдаж байгааг үгүйсгэх аргагүй.

ДОРОМЖИЛСОН ҮГ ХЭЛЛЭГ

Тоглоомыг тоглох дүрэмд “хэт ёс бус үг хэллэг” ашиглахгүй байхыг анхааруулдаг нь ёс бус хэллэгийн зарим элементүүд байгаа гэдгийг илтгэнэ. Тоглоом ачаалах бүсийн үеэр болон онгоц дотор тоглоомын доторх чат хэсэгт маш их муухай хэллэгүүд хэрэглэгддэг талаар зарим тоглогчид гомдол мэдүүлсэн байна. Зарим тоглогч бүр хэрэглэгчийн нэрэндээ бүдүүлэг доромжилсон үг хэллэг оруулсан байдаг бөгөөд цахим орчинд шууд өрнөдөг тоглоом учир хэрэглэгчдийг муухай үг хэллэг, бусдыг гомдоох үгсийг ашиглахыг зогсооход маш төвөгтэй байдаг.

ДАЙСНАА ТРОЛЛДОХ

Эсрэг талын хүнээ уурлуулахын тулд тоглогчид юу ч хамаагүй хийдэг. Хийсвэр машины дуут дохио дуугаргах, тоглоом доторх эсрэг тоглогчийн байршлыг илрүүлэхийн тулд шууд дамжуулалт хийх зэрэг нь PUBG-д элбэг. Үүнээс гадна шууд чатын функц нь бүх тоглогчдыг тоглоомын үеэр бие биетэйгээ харилцах боломж олгосноор троллдох боломжийг давхар нээдэг. Зарим тохиолдолд харилцан яриа нь хөнгөн хошигнолоос ноцтой доромжлол болж хувирдаг.

ХАКЕРУУД & ХУУРАН МЭХЛЭЛТ

2018 оны эхээр Хятадад олон тооны хамтрагчид болон шүүх хяналтын байгууллагуудтай хамтран хийсэн шалгалтын явцад эвдэх, хуурахыг оролдсон програм хангамж бүтээсэн хэрэгт 15 хүнийг сэжиглэн баривчилсан тухай PUBG хөгжүүлэгч Bluehole мэдэгдсэн. Хакерууд мөн тоглоом тоглогчийн компьютерыг хянах, өгөгдлийг нь хуулж хууль бусаар мэдээлэл гаргаж авахад вирус ашигласан гэж сэжиглэгдэж байгаа юм байна.

БАГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЛГЭЭНҮҮД

Тоглогчдод зэвсгийн шинэ гадарга, өнгө үзэмж нэмэх жижиг тоног хэрэгслүүдийг худалдан авах боломжийг санал болгодог. Эдгээр зүйлс нь байнга шинэчлэгддэг ба “Battle Points” буюу тулааны оноо гэж нэрлэгдэх тоглоом доторх төлбөрийн хэрэгслээр худалдан авах боломжтой. Хүмүүсийг алах, удаан хугацаанд амьд тэсэж үлдэх, бусад тоглогчдод их хэмжээний хохирол учруулах зэргээр энэхүү оноог авах ба хүлээхийг хүсэхгүй байгаа тоглогчдод зориулсан зэвсэг, гадна талын тоноглол чимэглэлийн хайрцгийг нээх түлхүүр бий. Бүх түлхүүрийг мөнгөөр авах бөгөөд Steam захаар дамжуулан худалдан авах боломжтой.

ЭНЭ ТОГЛООМ ДОНТУУЛДАГ

PUBG, Fortnite зэрэг тоглоомуудыг хүүхдүүд нэг тоглоод эхлэвэл  больж чадахгүй байгаа нь сургуулиудын хувьд сэтгэл зовоосон зүйл болоод байна. Зарим багш нар хүүхдүүд хичээл дээр тоглоом тоглохын тулд янз бүрийн арга хэрэглэж байгаа тухай хэлж байна. Эцэг эхчүүд мөн хүүхдүүд нь тоглоом тоглож чадахгүй бол уур уцаартай болж байгаа талаар мэдэгдсэн байна.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд