“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

MINECRAFT-ийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Minecraft тоглоомыг дэлхий даяар сая сая хүүхдүүд тоглодог бөгөөд дижитал, пиксель ландшафт дээр виртуал барилгын блок бүхий гурван хэмжээст ертөнцийг бүтээхэд өөрсдийн төсөөллийг ашигладаг. Энэхүү тоглоомыг элсэн хайрцагт тоглоом гэж ангилдаг нь тоглогчид өөрийн цуглуулсан блокоор өөрийн бүтээлийг барьж байгуулах эрх чөлөөтэй бөгөөд бусад хүмүүсийн бүтээлийг үзэх боломж бас бий. Тоглогчид бусад тоглогчдын бий болгосон мянга мянган өөр серверээс сонгон холбогдох боломжтой нь Minecraft тоглоомыг өвөрмөц сонирхолтой болгож өгдөг.

Minecraft-ийг сар бүр 74 орчим сая хүн хэрэглэдэг.

УРУУ ТАТАХ

Minecraft тоглодог хэрэглэгчдийн дийлэнх нь хүүхдүүд байдаг тул уруу татагчдын сонирхлыг татахуйц талбар болдог. Зарим хэрэглэгч Minecraft-д өөрийн ертөнц бүтээгээд ил задгай зургийг нь авах гэж залуу хүмүүсийг уруу татан яриа өддөг тухай мэдээлэл бий. Эдгээр хүмүүс хүүхдүүдтэй бодитоор уулзахыг ятгасан тохиолдлууд ч гараад байна.

ЦАХИМ ГАДУУРХАЛ, УЙ ГАШУУ

Олон тоглогчтой төлөвт тоглогчид хоорондоо зурвасаар харилцан ярилцах амьд чат цэс байдаг. Энэхүү чат нь гадаад холбоосд хаалт хийх, доромжилсон үг хэллэг хэрэглэхийг хориглох шүүлтүүртэй боловч сервер бүрийн хооронд янз бүр байна. Уй гашуу (griefing) гэж тоглоомын үеэр хэн нэгэн нөгөө тоглогчийнхоо бүтээлийг сүйтгэх зэргээр санаатайгаар уурлуулж, гомдоохыг хэлнэ. Энэ нь цахим гадуурхлын нэг хэлбэр бөгөөд тоглогчдыг маш их сэтгэлээр унагадаг.

ҮЛ ТАНИХ ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦАХ

Minecraft хэдэн мянган серверүүдийг нэгтгэн, хэрэглэгчид тоглоомоо цахимаар болон орон нутгийн сүлжээ ашиглан хоорондоо тоглох боломж олгодог. Энэ нь зарим серверүүдтэй холбогдсоноор үл таних хүмүүстэй харилцана гэсэн үг.

ВИРУС, ХОРТОЙ ПРОГРАМ

Minecraft-д тоглоомыг маш олон янзаар өөрчилж болдог “mod” –ийг татаж авдаг хэд хэдэн вэбсайт байдаг. Эдгээр mod-уудын ихэнх нь ашиглахад аюулгүй боловч таны хүүхдийн төхөөрөмжийг халдаврлуулж, та болон таны хүүхдийн тухай хувийн мэдээлэл авахаар оролдох вирусуудыг голдуу агуулж байдаг. 

НАСНЫ ХЯЗГААРЛАЛТ, УРАН ЗӨГНӨЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Тоглоомын програм хангамжийн үнэлгээний зөвлөл (ESRB)-ийн тодорхойлсноор Minecraft-ийг 10 болон түүнээс дээш насныхан тоглоход тохиромжтой. ESRB тоглогчид амьтдыг шатаах, зэвсгээр гэмтээх зэргээр хүчирхийлэл хийр боломжтой тул Уран зөгнөлийн хүчирхийлэл гэж дээрх үнэлгээг өгсөн байна. Mангасуудыг хөөх, олборлолт хийхийн тулд тэсрэх бодис ашигладаг.

ХҮҮХДҮҮД ДОНТОЖ БОЛЗОШГҮЙ

Бусад тоглоомтой адил Minecraft-ийг тоглогчид сорилтууд, хувийн амжилтаа ахиулах гэж байнга буцаж ирдэг. Хүүхдүүд тоглоомондоо улайран зогсохоо мэдэхгүй цагийн баримжаа алддаг.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ЧАТЫГ УНТРАА, ЭСВЭЛ ӨӨРЧИЛ

Шууд чат дээрх зүй бус сэтгэгдлүүдээс зайлсхийхийн тулд дараах алхмуудыг хийн шууд чатыг унтрааж болно:

  1. “Сонголт”-ийг сонго
  2. Чат товчийг “Нуугдсан”, эсвэл “Зөвхөн тушаах” рүү шилжүүл

Чат цэсийг тоглолтын үед тушаал оруулахад ашигладаг тул хүүхдийн чинь тоглоомыг хязгаарлаж болохыг санаарай.

YOUTUBE-ИЙН ХИЧЭЭЛҮҮДИЙГ ХЯНА

Minecraft-ийн олон хэрэглэгч тоглолтоо сайжруулах, шинэ арга барилд суралцахын тулд Youtube дээрх зөвлөмжийн дүрс бичлэгүүдийг үздэг. Ийм төрлийн ихэнх дүрс бичлэгүүд насанд нь тохирсон байдаг ч зарим нь бэлгийн харилцааны агуулга, муухай хэллэг агуулсан байдаг. Хүүхэдтэйгээ Minecraft-ийн хичээлийн дүрс бичлэгийг хамт сууж үзээрэй. Хэрэв таны хүүхэд 13 нас хүрээгүй бол хүүхдүүдэд хэрэгтэй контентаа хайж олоход тохирсон илүү аюулгүй платформ болох “Youtube kids” татаж суулгахыг зөвлөе. 

ХОРТОЙ ПРОГРАМЫГ ИЛРҮҮЛ 

Minecraft-ийн “mod” тоглоомын харагдах байдал, мэдрэмжийг өөрчлөх, харилцан үйлчлэх нэмэлт сонголтуудыг өгөх контентыг тоглоомд нэмж суулгадаг. “Mod” тоглоомыг улам сонирхолтой болгодог ч “mod” татах, суулгах нь төхөөрөмжийг вирус, хортой кодоор халдварлуулах эрсдэлтэйг санах нь чухал. 2017 онд 600 мянгаас 2.5 сая Minecraft тоглогч хачин програм татаж суулгасан бөгөөд энэ нь тоглогчийн төхөөрөмжийг хулгайлж сурталчилгааны ботын сүлжээ болгон ашигладаг байсан талаар Symantec аюулгүй байдлын компани мэдэгджээ. Хүүхдийнхээ Minecraft тоглодог төхөөрөмж бүрт хортой програм илрүүлэгч суулган байнга шинэчилж бай.

“БҮТЭЭЛЧ” БУЮУ “ТАЙВАН” ГОРИМ ДЭЭР ТОГЛО

Minecraft тоглоомын насны хязгаар 10 болон түүнээс дээш боловч зарим үед хүүхдүүдэд ахадсан элементүүд бий. Тиймээс хүүхдээ элдэв айдсын элемент, дүрслэлгүй “бүтээлч горим” буюу “тайван намуун горим” дээр тоглуулахыг зөвлөж байна.

 ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТОО

“Тоглоомын эмгэг” гэдэг албан ёсны эрүүл мэндийн байдал бий болоод байгаа тул Minecraft тоглуулахдаа цагийн хязгаар тогтоохыг зөвлөж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглох цагийг хязгаарлахын тулд төхөөрөмж дээр нь байх эцэг эхийн хяналтыг ашиглаж болно. Хүүхэд чинь ямар горим дээр тоглож байгаа талаар түүнтэй ярилцах нь зүйтэй. Энэ нь тэдний тоглох цагийг тохируулахад тань тус болно. Жишээ нь, богино хэмжээний тоглоомд “төгсгөл” байх боловч тоглоомыг зохиогч нь хэр удаан байхаар зохиосноос хамаарна. “Амьд үлдэх горим” дээр хүүхэд өөрөө зорилго тавихаас бусдаар (ямар нэг зүйл барьж байгуулах гэх мэт) ямар нэг хүрэх зорилго байхгүй тул төгсгөл гэж үгүй. 

СЕРВЕРИЙГ БОЛГООМЖТОЙ СОНГО

Хүүхэд чинь танихгүй хүнтэй харилцахаас хамгаалахын тулд зөвхөн таньж мэддэг, итгэдэг хүмүүстэй серверт холбогдон тоглохыг зөвлө. Мөн таны хүүхэд өөрөө олон тоглогчтой сервер бүтээгээд найзуудтайгаа хуваалцан тоглох нь илүү аюулгүй, хяналттай байх болно.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд