“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

FORTNITE: BATTLE ROYALE –ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

(насны хязгаар 12 ба түүнээс дээш)

Fortnite- Battle Royale бол Fortnite тоглоомын үнэгүй тоглодог хэсэг юм. Энэхүү тоглоом нь 100 тоглогч “тулааны автобус”-аас арал дээр бууж, ганц нь амьд үлдтэл хоорондоо өрсөлдөх ёстой. Үлдсэн ганц тоглогч тоглоомд ялна. Тоглогчид тоглоомд удаан хугацаанд тэсэж үлдэхэд нь туслах зэвсэг зэрэг нуусан зүйлсийг хайж олдог. Тоглоомыг илүү хэцүү болгохын тулд “шуурга” гэж нэрлэгдэх ээдрээ байдаг бөгөөд энэ нь арлыг тоглоомын эхэнд байснаас илүү жижиг хэмжээтэй болгосноор тоглогчдыг хооронд нь ойртуулж өгдөг. Энэ тоглоом PC, Playstation 4, Xbox One, Mac болон iOS дээр ажилладаг.

БИЧИЛ ХУДАЛДАН АВАЛТ

өдөр бүр шинээр онцлог зүйлс гарч ирдэг бөгөөд эдгээр нь гарч ирснээсээ хойш 24 цагийн хугацаанд худалдан авах боломжтой байдаг. Эдгээр нь “skins”, “gliders”, “emotes” гэж нэрлэдэг тоглогчийн гадна дүр төрхийг өөрчилдөг зүйлс бөгөөд тоглоомд нөлөөлдөггүй. Худалдан авсны дараа тоглогч ирээдүйд байнга ашиглах боломжтой. Дизайн сайтай тул тоглогчдыг татахаас гадна одууд сурталчилж санал болгох нь ч бий. Өөр нэг худалдан авах боломжтой зүйл бол “тулааны тасалбар” бөгөөд шинэ тасалбар гарч ирмэгц хэрэглэгчид дараалсан бүлэг сорилтуудад оролцож цааш үе ахих тусам илүү олон шагнал авах боломжтой. Авч байгаа шагналуудаа дараа нь тоглоомондоо ашиглаж болно.

ТОГЛООМ ДОНТУУЛДАГ

Тоглоом 20 хүртэл минут үргэлжлэх бөгөөд тоглолтоос шалтгаалан янз бүр байна. Хүүхдүүд хожигдвол хүссэн үр дүндээ хүртэл дахин дахин тоглохыг хүсч болно. Тоглоом өрсөлдөөнтэй учир тэд тоглоомын дундаас болиход нь хэцүү байж болох юм.

ЗАМ ЗУУРТ ТОГЛОХ БОЛОМЖТОЙ

Тус тоглоом 2018 оны 4 дүгээр сард гар утас, хөдөлгөөнт төхөрөөмжинд ажиллах боломжтой болсон. Ингэснээр хүүхдүүд гэрийн тоглоомын удирдлага ашиглахгүйгээр тоглох боломжтой болсон гэсэн үг. Энэхүү тоглоом сурагчдыг ангид байхад нь анхаарал сарниулж байгаа талаар зарим сургуулиуд мэдээлж байна. Тоглоомыг гэрээс гадуур тоглох боломжтой болсноор эцэг эхчүүд хүүхэд нь энэ тоглоомыг хэр удаан тоглож байгаад хяналт тавьж чадахгүйд хүрч байна.

ХАКЕРУУДЫН ХАЛДЛАГА

Тоглоом дахь хэрэглэгчийн мэдээлэлд нь хакерууд нэвтэрч олон зуун фунтыг залилан авсан талаар хэдэн арван хүмүүсийн цахим бүртгэл байгаа тухай Форбесийн мэдээний сайт дурдсан байна.

ТУСГАЙ БАГИЙН ГОРИМ ДЭЭР ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦАХ

Тоглогчид тоглоомын дундуур найзууд болон бусад тоглогчидтой харилцаж болдог нь энэ тоглоомын нэг хөгжилтэй хэсэг байдаг. Тоглогч чихэвч зүүн ойртож ирж буй өөр тоглогчдын хөлийн чимээг сонсох боломжтой. Ингэж чихэвч зүүн тоглох нь эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь юу сонсож байгааг, зүй бус үг хэллэгт өртөж байж болзошгүйг мэдэх боломжгүй болгодог. Fortnite тоглогчид хууран мэхлэх, зүй бус аашлах зэргийг мэдээлэх маш сайн тайлагналын цэстэй бөгөөд хамгийн сайн цахим тоглоомын нийгэмлэгүүдийн нэг болохоор ажилладаг.

“ҮНЭГҮЙ” ТОГЛООМ

Энэ тоглоомыг тоглоход үнэ төлбөргүй. Гэхдээ Xbox дээр тоглох бол төлбөр шаарддаг Xbox алтан захиалгатай байх хэрэгтэй.

НАСНЫ БАТАЛГАА ШААРДДАГГҮЙ

Тоглоомд бүртгүүлэх нь харьцангуй хялбархан. Хэрэглэгч тоглоомд өөрийн Facebook, Google бүртгэлээр, эсвэл цахим шуудангийн хаягаар холбогдож болно. Цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхэд насны баталгаа шаардлагагүй. Хэрэв таны хүүхэд 12 нас хүрээгүй бол энэ тоглоомыг татаж авсан эсэхийг нь шалгаарай.

Xbox Live, Play station сүлжээ рүү нь үнэгүй мөнгө өгнө гэсэн амлалтууд (V bucks гэж нэрлэдэг) бүхий хаягууд Facebook, Twitter-т олон байдаг. Fortnite-аас өгөх ямар нэг урамшуулал зөвхөн тоглоом дотроо л байна. Үнэгүй мөнгө (V bucks) авахын тулд хувийн мэдээллээ өгөхийн өмнө эдгээр хаягнуудын жинхэнэ эсэхийг сайн шалгаж байх нь чухал. Вэбсайт болон хаягууд мөнгө авахын тулд таныг бүртгэлийн нэр, нууц үгээ хуваалцахыг шаарддаг бөгөөд хэрэв дээрх саналууд хэт үнэмшилгүй санагдаж байвал ихэвчлэн худал байдаг.

НАСНЫ ХЯЗГААРЛАЛТ

PEGI (Бүх Европын Тоглоомын Мэдээлэл) энэ тоглоомд 12+ үнэлгээ өгсөн байдаг. Тоглоомд хүчирхийлэл болон нум сум, тэслэгч, олон төрлийн буу зэрэг зэвсгүүд дүрслэгддэг ч “уран зөгнөлт дүрүүдийн эсрэг илүү дүрслэлтэй, бодит харагдах хүчирхийлэл байж болох бөгөөд хүний эсрэг чиглэсэн ямарваа хүчирхийлэл нь алгадах зэрэг жижиг гэмтлээс бусдаар бодит бус байх ёстой” гэж PEGI үзсэн тул уг тоглоомыг 12 болон түүнээс дээш насныханд зориулагдсан гэж ангилалд оруулсан.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ТОГЛООМЫН ЦАГТ ХЯЗГААР ТОГТОО

Эцэг эхчүүд Xbox болон ширээний компьютер дээр эцэг эхийн хяналт ашиглан хүүхдийнхээ тоглож байгаа цагт хязгаар тогтоож болно. Энэ тоглоом iOS дээр тоглох боломжтой байгаа бөгөөд тун удахгүй бүх төрлийн хөдөлгөөнт хэрэгсэлд ажиллах боломжтой болно. Иймээс энэ тоглоомыг хэр удаан хугацаатай тоглуулахыг хүсч байгаагаа хүүхэдтэйгээ ярилцаж тохир. Тоглоомын үргэлжлэх хугацаа 20 минут байдаг ч тоглолтын дундуур нь тэднийг болиулах хүндрэлтэй байж болох юм. Иймээс цагийн хязгаар тогтоохоос илүү хэдэн тоглолт хийх дээр нь хязгаар тогтоох нь зүйтэй.

ХҮҮХДЭЭ ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ЯРИЛЦАХААС СЭРГИЙЛ

Тоглоомд дуут чатыг хаах тохиргоо байдаг ба ингэснээр хүүхэд чинь хэнтэй ч, найзуудтайгаа ч, ярилцах боломжгүй болно. Гэхдээ тоглоом доторх чатыг ашиглаж болох ба бусад хүмүүсийн яриаг сонсох боломжтой. Дуут чатыг хаахын тулд Fortnite-ийн үндсэн хуудасны баруун дээд буланд байх Тохиргоо цэс рүү орж арааны зураг дээр дарна. Дэлгэцний дээд хэсэгт байрлах аудио товчийг нээж, дуут чатыг хааж болно.

ҮНЭГҮЙ МӨНГӨ ӨГӨХ (VBUCK) ЛУЙВРУУДЫГ ХАЙЖ ИЛРҮҮЛ

Таны хүүхэд тоглоомтой холбоотой цахим луйвруудын талаар ойлголт мэдээлэлтэй байх нь чухал. Хүүхэдтэйгээ цахим луйврын талаар, ямар нэг зүйл олж авахын тулд хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусад хүмүүстэй хуваалцаж огт болохгүй талаар нээлттэй ярилц.

ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРҮҮДИЙГ ХЯЗГААРЛА

Fortnite: Battle Royale үнэгүй тоглоом боловч нэмэлт худалдан авалтуудын сонголтууд байдаг. Хэрэв та хүүхдээ худалдан авалт хийлгэхийг хүсэхгүй байвал түүний бүртгэлтэй өөрийн банкны картыг холбоогүй байгаа эсэхийг шалга. Хэрэв хүүхдээ тоглоомд зориулан худалдан авалт хийхийг зөвшөөрч байгаа ч зарцуулалтыг нь хязгаарлахыг хүсвэл аюулгүй төлбөрийн карт, эсвэл тоглоомын удирдлагын бэлгийн карт ашиглахыг зөвлөж байна. Эдгээрийг тодорхой үнийн дүнтэйгээр худалдан авч болох ба ингэснээр өөрийн банкны картыг ашиглах шаардлагагүй болж хүүхдийнхээ зарцуулалтыг хязгаарлаж болно.

ЗҮЙ БУС ЗҮЙЛИЙН ТАЛААР ХЭРХЭН МЭДЭЭЛЭХ ВЭ

Хэрэв таны хүүхэд хэн нэгэн тоглогч зүй бус үйлдэл гаргаж байгааг мэдвэл түүнийг хэрхэн мэдээлэх талаар зөвлөөрэй. Тийм хүнийг мэдээлэхийн тулд тоглоомын Үндсэн цэс дотор байрлах санал хүсэлтийн хэрэгслийг ашиглаж болно.

ХҮЧТЭЙ НУУЦ ҮГ АШИГЛА

Хэдий энгийн мэт сонсогдож байгаа ч бүртгэл нээхдээ хүчтэй нууц үг сонгох нь маш чухал. Ялангуяа бүртгэлтэйгээ кредит болон дебит карт холбосон бол хүчтэй нууц үг ашигласнаар өөрийн бүртгэлийн мэдээллийг хулгайд алдах эрсдлийг бууруулж чадна.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд