“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?

ЭХ СУРВАЛЖИЙГ НЯГТАЛ

Уншиж байгаа зүйлээсээ гарч сайтыг нь судал, түүний зорилго, холбоо барих мэдээллийг шалга

ЦААШ НЬ УНШ

Гарчиг нь анхаарал татахын тулд хэтэрхий үг хэллэгтэй байж магад. Бүтэн мэдээлэл нь юуны тухай вэ?

ЗОХИОГЧИЙГ НЬ ШАЛГА

Зохиогчийн талаар түргэн хайлт хийгээд үз. Итгэж болохуйц байна уу? Жинхэнэ байна уу?

ЭХ СУРВАЛЖ НОТОЛЖ БАЙНА УУ?

Эдгээр линк дээр дараад үз. Өгөгдсөн мэдээлэл өгүүлж байгаа зүйлийг дэмжиж, нотолж байгаа эсэхийг тодорхойл.

ОН САР, ЦАГ ХУГАЦААГ НЬ ШАЛГА

Хуучны мэдээллийг дахин нийтлэх нь одоогийн үйл явдлуудтай холбоотой гэсэн үг биш.

ЗҮГЭЭР Л ХОШИГНОЛ УУ?

Хэрэв хэтэрхий хачин санагдаж байвал энэ зүгээр л хошигнол байж магад. Итгэлтэй байхын тулд сайт болон зохиогчийн талаар судал.

ӨРӨӨСГӨЛ ХАНДЛАГА БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГА

Таны өөрийн итгэл үнэмшил таны дүгнэлтэнд нөлөөлж чадах эсэхийг анхаар.

ШИНЖЭЭЧЭЭС АСУУ

Номын санчаас асуу, эсвэл баримт шалгадаг сайтаас зөвлөгөө ав.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд