“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Интернетийн аюулгүй байдал

Интернет бол мэдээллийн асар том эх сурвалж, харилцаа холбооны арга хэрэгсэл юм. Гэхдээ цахим орчин дахь бүх мэдээлэл болоод хүмүүс итгэж болохуйц биш байдаг. 

Аюулгүй бай

Хувийн мэдээлэл болон нууц үгээ нууцлалтай байлга. Өөрийн холбоо барих мэдээллииг цахим орчинд бүү тавь. Нийгмийн сүлжээний вэбсайтууд дахь хувийн нууцийн тохиргоог байнга шалга

Бүү уулз

Чи цахим найзыгаа сайн мэддэг гэж бодож байсан ч хэзээ ч биечлэн бүү уулз.Чатны өрөө эсвэл нийгмийн сүлжээний вэбсайтад танилцсан хэн нэгэнтэй уулзах нь аюултай байз болзошгүй. Цахим найзууд гэдэг танихгүй хүн хэвээр бөгөөд хэлж байгаа шигээ биш ч байж мэднэ.

Бүү хүлээн зөвшөөр

Fөрийн тань мэдэхгүй хүнээс ирүүлсэн цахим шуудан, зурвас, найзын хүсэлтийг бүү хүлээн ав. Зурвас вирус, таагүй мэдээлэл, зураг агуулсан байж болзошгүй. Мөн нийгмийн сүлжээ болон тоглоомын сүлжээн дэх “найзууд” чиний оруулж байгаа нийтлэлийг харж, бас хуваалцаж чадна гэдгийг сана. Нийтэлж байгаа бүхнийг чинь танихгүй хүн үзээсэй гэж чи хүсч байна уу?

Итгэж болохуйц биш

Цахим орчинд байгаа мэдээлэл, хүмүүс бүхэн итгэж болохуйц биш байдаг. Тэнд маш их хуурамч мэдээлэл бий. Тухайн мэдээлэл үнэн эсэхийг байнга шалгаж, нэр хүндтэй эх сурвалж ашигла. Мөн зарим хүмүүс бусдад хор учруулах, хуурч мэхлэх зорилгоор хуурамч мэдээлэл нийтлэх, эсвэл хуурамч нэр хаяг ашигладаг. 

Мэдэгд

Хэрэв цахим орчин дахь ямар нэг зүйл чамайг тавгүй болгож байвал энэ тухайгаа итгэж байгаа насанд хүрсэн хүндээ хэл. Олон чатны өрөөнүүд, нийгмийн сүлжээний вэбсайтууд хэрэглэгчдийг зохисгүй зан авир, гадуурхах зэргийг мэдэгдэх боломж олгох зорилгоор тусламжийн цахим шуудангийн хаяг, эсвэл анхааруулах товч агуулсан байдаг. Хэрэв ямар нэг зүйлийн талаар таагүй, эсвэл сэжигтэй санагдвал гарч болно.

Цахим орчинд хуваалцаж байгаа зүйлдээ анхаарал болгоомжтой ханд!

Цахим орчинд нийтэлж байгаа, эсвэл цахим шуудангаар илгээж байгаа зураг, зурвас зэргийг чинь харсан хүн нь хуулж авах, эсвэл бусадтай хуваалцах боломжтой.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд