“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Цахим орчин дахь танихгүй хүний аюул

Чи зөвхөн цахим орчинд мэдэх тэр хүмүүс бол танихгүй хүмүүс. Интернетэд хүн болгон хэлж байгаа шигээ биш, тиймээс цахим орчинд хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байх нь чухал.

Танихгүй хүмүүсээс болгоомжил

Зарим танихгүй хүмүүс хүүхдүүдийн итгэлийг олж авч тэднийг ашиглахын тулд интернетийг ашигладаг. Үүнийг уруу татах гэж нэрлэдэг.

Бодит амьдралд уулзаж байгаагүй цахим орчин дахь хэн бүхэн танихгүй хүн.

Цахим орчин дахь танихгүй хүмүүс дараах зүйлсийг хийж чадна:

  • танай сургууль, ойр орчмын хүний дүр эсгэх гэж өөрийн байршлаа солих
  • чиний сонирхлыг хуваалцаж байгаа мэт харагдахын тулд хуурамч нэр, бүртгэлийн нэр ашиглах
  • чамтай найз болохын тулд хуурамч нас ашиглах
  • үнэн дүр төрхөө нуухын тулд хийсвэр дүрс (цахим хэрэглэгчдийг төлөөлсөн зураг буюу дүр) ашиглах
  • чиний хобби, сонирхлын талаар асуулт асууж чамтай адил зүйлс сонирхдог дүр үзүүлэх 

Шууд дамжуулалт

Шууд дамжуулалт гэдэг нь хоёр буюу түүнээс дээш тооны хүн нийгмийн сүлжээнд юм уу эсвэл цахим шууд дамжуулалтын програм ашиглан шууд видео харилцан яриа хийхийг хэлнэ.

Танихгүй хүмүүс хүүхдүүдийг уруу татах, хүчирхийлэхдээ Snapchat, Facebook, Periscope, Omegle зэрэг сайтуудыг онилж болзошгүй тул шууд дамжуулалт аюултай.

Цахим орчинд аюулгүй бай

Цахим орчинд аюлугүй байхын тулд дараах зүйлсийг хэрэгжүүл:

  • өөрийн танихгүй хүмүүсээс ирсэн найзын хүсэлтийг хэзээ ч бүү хүлээн ав
  • танихгүй хүмүүстэй вэбкам буюу шууд дамжуулалтын програм хэзээ ч бүү ашигла
  • өөрийнхөө зургийг танихгүй хүнтэй хэзээ ч бүү хуваалц
  • цахимаар дөнгөж ярилцаж үзсэн хэнтэй ч болов эцэг эх асран хамгаалагчийн хамт л биш бол хэзээ ч бүү уулз

Хэрэв танихгүй хүн чамтай зохисгүй харьцсан бол өөрийн итгэдэг том хүнд (эцэг эх юм уу багш) хэлээрэй.

Хэрэв чи аюултай байдалд орсон мэт санагдаж, яаралтай тусламж хэрэгтэй  байвал 999 дугаарт залган цагдаа дуудаарай.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд