“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Цахим ул мөр

Цахим ул мөр гэдэг нь интернетэд оршин байгаа хүний тухай мэдээлэл юм. Чиний цахим улм мөр чиний цахим нэр хүндийг илэрхийлнэ.

Цахим ул мөрийн араас

Цахим орчинд бид бүтээж, нийтэлж, хуваалцаж байгаа зүйлийнхээ үр нөлөөний тухай бодох нь чухал. Чиний цахим үйлдэл хүргэхийг зорьсон хүмүүсээс чинь ихэвчлэн хэтэрч, ирээдүйн ажил олгогчдод чинь хүртэл хүрч болзошгүй.

  • Миний нийтлэл хэн нэгнийг доромжилсон байна уу?
  • Би өөрийгөө эерэгээр илэрхийлж байна уу?
  • Хэн миний нийтлэлүүдийг харж болох вэ?
  • Би ууртай, эсвэл гутарсан үедээ нийтлэл оруулж байна уу?

www. Чи өөрийнхөө нэрээр интернетэд хайлт хийн цахим ул мөрөө харах боломжтой.

Нийгмийн сүлжээ: Хийж болох, болохгүй зүйлс

            Хийж болно:

  • Нийтлэхээсээ өмнө бод
  • Өөрийн бүртгэлийн хувийн нууцлалын тохиргоог ашиглан хэн чиний нийтлэлийг харж болохыг тохируул
  • Гэр бүлийнхэн чинь хараад баярлах зүйлсийг нийтэл
  • Эерэг, мэдээлэлтэй, хариуцлагатай, бодолтой бай

            Хийж болохгүй:

  • Бүү маргалд, хараалын үг бүү хэрэглэ, бусдыг доромжилсон контент бүү нийтэл
  • Хууль бус үйл ажиллагааны тухай бүү нийтэл
  • Аливаа нууц мэдээллийн талаар бүү нийтэл
  • Хэн нэг тодорхой хүний талаар бүү гомдол мэдүүл

Хэрхэн мэдэгдэх вэ

  • Хэрэв чи цахим орчинд нийтэлсэн зүйлдээ харамсаж байвал аль болох шууд устга
  • Хэрэв хэн нэгэн чиний, эсвэл өөр бусдын тухай ямар нэг доромжилсон, таагүй зүйл нийтэлсэн бол энэ тухай сайтын администраторд мэдэгд.
Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд