“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

YouTube тохиргоо

YouTube бол дүрс бичлэг хуваалцдаг сайт бөгөөд төрөл бүрийн дүрс бичлэг байршуулах, үзэх, үнэлэх, хуваалцах, сэтгэгдэл үлдээх боломж өгдөг. Мэдээ мэдээлэл, зөвлөгөө, зугаа цэнгэлийн асар их нөөц агуулсан Youtube өнөөдөр өдөр тутамд тэрбум тэрбум цагийн дүрс бичлэг үздэг 1.9 тэрбум хэрэглэгчтэй. Youtube-д байршуулж байгаа контентуудын ихэнхийг хувь хүмүүс таьдаг бол байгууллага, хэвлэлийн компаниуд мөн тус платформаар дамжуулан зарим контентаа борлуулдаг.

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН (PREMIUM) ХЭРЭГЛЭЭ

Youtube premium (өмнө нь Youtube red гэж нэртэй байсан) нь Их Британид нэвтэрсэн төлбөртэй дамжуулалтын шинэ үйлчилгээ бөгөөд сарын 12 фунтын төлбөртэй багцад оруулахын тулд 3 сарын үнэгүй туршилтыг хэрэглэгчид санал болгодог. Үүнд нь дүрс бичлэг татаж авах, програмаас дүрс бичлэг шууд дамжуулах, албан ёсны эрхтэй контентэд хандах онцгой эрх болон хөгжим болон тоглоомын тусдаа програм багтана.

АЮУЛТАЙ “СОРИЛТ” БОЛОН ХУРДАН ТАРХАГЧ ДҮРС БИЧЛЭГҮҮД

Youtube дээр сорилт дүрс бичлэгүүд хурдан тархдаг ба маш аюултай.  Хэн нэгэн өөрийнхөө ямар нэг ердийн бус зүйл, жишээ нь халуун чинжүү идэж байгаа юм уу, эсвэл гүүрнээс үсэрч байгаа дүрс бичлэгээ байршуулахад тэр нь маш хурдан тархаж, нэг мэдэхэд хүн болгон дуурайж, бас бусадтай хуваалцдаг. Сорилтын дүрс бичлэгүүдийн Интернетэд тархах хурд маш өндөр тул хамгийн сүүлийн үеийн дүрс бичлэгүүдийг гүйцэхэд төвөгтэй. 

ДҮРС БИЧЛЭГИЙГ ХУВААЛЦАХ НЬ

Ихэнх хүүхдүүд Youtube-д өөрийн дүрс бичлэгийг оруулж, Stampy, DanTDM зэрэг баатруудаа дуурайхыг хүсдэг. Гэвч Youtube-д ингэж юм байршуулснаар дараа нь түүндээ харамсах, ичих тохиолдол гарч болох юм. Түүнчлэн оруулсан контентынх нь болон өөрсдийнх нь гадаад байдлын талаар сөрөг, сэтгэл өвтгөсөн сэтгэгдлүүд ч ирж болзошгүй. Youtube-ийн сэтгэгдлийн хэсэг Интернет орчин дахь хамгийн их үзэл бодол, сэтгэгдэлтэй гэдгээрээ цуутай.

ПРОГРАМ ДОТОР ЗУРВАСААР ХАРИЛЦАХ НЬ

Таны хүүхэд өөрийн Google бүртгэлээр Youtube вэбсайт руу нэвтрэхдээ чат хэсгийг ашиглан найзуудтайгаа дүрс бичлэгүүдийг хуваалцаж, ярилцах боломжтой. Ширээний компьютер ашиглаж байгаа бол чат хэсэг дэлгэцийн баруун дээд хэсэгт, гар утас болон таблет дээр програм дотор зурвас гэсэн хэсэгт бий.  Найзууд гэсэн товчийг дарахад холбоо барих жагсаалтаас санал болгосон хүмүүс гарч ирэх ба эдгээр нь Google бүртгэл дээрх хэн ч байж болох, эсвэл урилга илгээсэн хэн нэгэн байж болно.

НАСАНД НЬ ТОХИРООГҮЙ ДҮРС БИЧЛЭГҮҮД

Youtube бол дэлхий дээрх дүрс бичлэг хуваалцдаг хамгийн том вэбсайт бөгөөд бүх насны хүмүүст зориулсан контентууд байдаг тул зарим контент таны хүүхэд үзэхэд тохиромжгүй гэсэн үг. Хэрэв та ямар нэг контент таны хүүхдэд тохиромжгүй байна гэж бодож байвал улаан дарцгаар тэмдэглэн Youtube-ийн ажилтан руу хянуулахаар илгээх боломжтой. Гэхдээ бага насны үзэгчдэд тохиромжгүй байна гээд Youtube-ийн бодлогыг зөрчөөгүй байж болно. Youtube хэт ил задгай, хортой контентуудыг автоматаар устгах механизмтай хэдий ч гутаан доромжилсон контентууд устгагдахгүй үлдэж болзошгүй.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

“ХЯЗГААРЛАГДМАЛ ГОРИМ”-ИЙГ АЖИЛЛУУЛ

Хязгаарлагдмал горим таны хүүхдээс насанд хүрэгчдийн, таагүй дүрс бичлэгүүдийг нуухад тусална. Хязгаарлагдмал горимыг төхөөрөмж тус бүр дээрх тохиргоо цэс рүү орж идэвхжүүлнэ. Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ:

Ширээний компьютер:

  • Дурын Youtube хуудасны доод талд очиж “Хязгаарлагдмал горим”-ийг ON болго.
  • Энэ горимыг унтраахад төвөгтэй болгохын тулд хязгаарлагдмал горимыг түгжих сонголт бий.

Гар утас:

  • Дэлгэцийн баруун дээд талын босоо гурван цэгийг дарж, “Тохиргоо” цэс дээр дар
  • “Хязгаарлагдмал горим шүүлтүүр” дээр дар
  • “Хязгаарла” гэдэг дээр дар

Гар утсан дээр хязгаарлагдмал горимыг түгжихдээ ширээний компьютер дээр тохируулж байгаатай адилаар хийж болохгүйг анхаар. Гар утсан дээр хүүхэд чинь ашиглах бүрт энэхүү горимыг идэвхжүүлэх шаардлагатай.

ГЭР БҮЛИЙН GOOGLE БҮРТГЭЛ НЭЭ

Гэр бүлийн Google бүртгэлтэй байснаар таны хүүхэд юу үзэж, байршуулж, хуваалцаж байгааг хянах боломж олгоно. Компьютер дээр “Түүх”-ийг нь харахын тулд номын сан хэсгийн доор баруун гар талд байрлах менюнээс ”Түүх” цэс дээр дар. Гар утсан дээр “Номын сан” цэсийг дарж түүхийг шалгаж болно.

АНХААРАЛ ТАТСАН ХЭРЭГЛЭГЧДЭД ХААЛТ ХИЙ

Хүүхдээ цахим гадуурхал, дарамт, байнгын доромжилсон тайлбараас хамгаалахын тулд хэрэглэгчдэд тусад нь хаалт хийж, цаашид сэтгэгдэл, хариултаас хамгаалж болно.

  • Тухайн хаягны нэр дээр дарж суваг/бүртгэл рүү нь ор
  • “Тухай” цэс дээр дар
  • Дарцагны дүрс бүхий хайрцаг дээр дар
  • “Хэрэглэгчийг хаа” сонголтыг дар
  • “Илгээ” товч дар

ХҮҮХЭД ЧИНЬ ЮУ ҮЗЭЖ/НИЙТЭЛЖ БАЙГААГ ХЯНА

Хүүхэд чинь юу үзэж байгааг үнэн зөвөөр мэдэх ганц арга бол тогтмол хяналт тавих явдал юм. Үүний тулд түүний үзэлтийн түүхийг нь шалгаж болно. Youtube-ийн дүрс бичлэгүүдийг татаж авахад хялбар байдаг тул хүүхэд чинь байршуулж байгаа контентээс үүсч болох аюул, ирээдүйд цахим нэр хүндэд нь сөргөөр нөлөөж болзошгүй гэдгийг ойлгох нь чухал. Иймд хэрхэн дүрс бичлэгээ хувийн болгон өөрчлөх болон бусадтай хуваалцахдаа Youtube-чдийн жижиг сүлжээг үүсгэхийг  зааж өг. Үүний эхлэл болгон таны хүүхэд Youtube суваг үүсгэх талаар сургалтын багцыг санал болгодог Youtube студийг ашиглаж болно. Гэхдээ өөрийн жинхэнэ нэрээ ашиглахгүй байх талаар тэдэнд сануулаарай.  

ШИНЭ ОНЦЛОГ DIGITAL WELLBEING (ЦАХИМ САЙН САЙХАН БАЙДАЛ)

Youtube тухайн платформ дээр хир хугацааг зарцуулсаныг харах боломж олгодог “Үзсэн хугацаа” нэртэй багажийг ажиллуулж эхлээд байна. Програмд зарцуулж байгаа цаг хугацааг мэдэж авмагц хугацаанд хязгаарлалт хийх сонголт бий. Цагийн хязгаар болмогц дэлгэц дээр сануулга гарч ирнэ. Мөн мэдэгдлүүдийг байнга шалгах сэдлийг төрүүлэхгүй байхын тулд дуу болон чичиргээг идэвхгүй болгох боломжтой.

ГЭР БҮЛИЙН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БАГЦИЙГ СОНГО

Хэрэв та нэгээс олон хүүхэдтэй бол Youtube-ийн гэр бүлийн дээд зэрэглэлийн багц өртөг багатай сонголт байж болох юм. Сарын 17.99 фунт стерлинг төлөөд нэг гэрт амьдарч байгаа 13 болон түүнээс дээш насны тав хүртэлх тооны гэр бүлийн гишүүдтэй Youtube-ийн төлбөрт гишүүнчлэлийг хуваалцах боломжтой. Бүртгэл эзэмшигч буюу гэр бүлийн менежерийн хувьд та Google гэр бүлийн бүртгэл нээх хэрэгтэй болно.

ПРОГРАМ ДОТОРХ ЗУРВАСЫГ ЗОХИЦУУЛАХ НЬ

Хэрэв хүүхэд чинь таны бүртгэлээр Youtube-д нэвтэрч байгаа бол Google-ийн холбоо барих жагсаалт дахь хүмүүстэй холбогдож байж болох юм. Програмаас санал болгосон холбоо барих жагсаалт дахь хэн нэгнийг устгахын тулд тухайн нэр дээр дарж, улаан өнгийн “x” дээр дарна.

YOUTUBE-ИЙН АЛДАРТАЙ ТОГЛООМЧИД

Бусдын тоглож байгааг харуулсан Youtube бүртгэлүүд хэдэн зуугаараа байдаг. Эдгээрийг “Алив тоглоё” дүрс бичлэг гэж нэрлэдэг. Youtube хэдийгээр тоглоомын арга, зөвлөмж, мэдээ мэдээллийн сайхан эх сурвалж болдог ч Youtube-чид юу нийтэлж байгааг эцэг эхчүүд сайн анхаарч байх хэрэгтэй. Ихэвчлэн тэдний тоглож буй тоглоомууд хүчирхийлэл, хүчтэй үг хэллэгтэй байдаг. Дараах Youtube тоглоомчдыг жишээ болгон харахыг санал болгоё:

  • Stampy PopularMMOs
  • Yogscast Lewis & Simon Captainsparklez
  • PewDiePie Jacksepticeye
  • EthanGamer LtCorbis
  • Markiplier Dan TDM
Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд