“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

“Миний гэр – Аюулгүй орчин” цахим захидлын уралдааны дүн гарлаа

IMG_1219

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний гэр – Аюулгүй орчин” сэдэвт цахим захидлын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд  21 аймаг болон нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 3764 /бага ангийн 1311, дунд ангийн 1563, ахлах ангийн 890/ захидал ирснээс Сэлэнгэ аймгийн сурагчид хамгийн идэвхитэй оролцож  921  захидал ирүүлсэн байна. Ирүүлсэн захидал бүрийг  бүртгэн авч, 4 үе шаттайгаар үнэлэн дүнг гаргалаа.

Шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,  Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжлийн багш, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг үнэлж,  удирдамжид заасан тавигдах шаардлагыг хангасан байдал, агуулга сэдвийн уялдаа холбоо,  зөв бичих болон найруулга зүй, бага ангийн сурагчдын хувьд өөрийн санааг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, ахлах, дунд, бага анги тус бүрээс тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж, Улаанбаатар хотоос шалгарсан сурагчдын шагналыг Харилцаа холбооны зохицуулах хорооны байранд гардууллаа. Орон нутгаас шалгарсан сурагчдын шагналыг сургуулийн захирал нь гардуулах юм. Эхний 10-т захидал нь шалгарсан сурагчдад шуудангаар батламж илгээж байна.

“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү цахим захидлын уралдаан нь томчуудын зүгээс хүүхдийн санал хүсэлтийг сонссон нэгэн чухал арга хэмжээ болсноороо онцлогтой юм.

Зохион байгуулагчдын зүгээс шалгарсан захидлуудаар цахим эмхэтгэл гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарт тус уралдаанд оролцсон хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгөх, бусад сурагчдад өөрт тулгарсан асуудлуудыг зөв шийдэх мэдлэг, гарцыг бий болгох ач холбогдолтой гэж үзэж байна.

Уралдаанд ирсэн захидлуудаас олон төрлийн чухал мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны  төлөвлөлтөд тусгах боломжтой гэж үзэн хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа  явуулж буй байгууллагууд болон БСШУЯ, ХЗДХЯ-нд хүргүүлж байна.

                        Сүүлийн шатанд шалгарсан сурагчид:

 

Бага анги Шагнал
1 Х.Индра Улаанбаатар Хан-Уул Буянт ухаа цогцолбор 3-р анги Тэргүүн байр (Өргөмжлөл, 400000 төг)
2 А.Ариунбаяр Завхан Цэцэн-Уул   4-р анги Дэд байр (Өргөмжлөл, 300000 төг)
3 Я.Болор-Эрдэнэ Ховд Мөнххайрхан 12-р сургууль 5-р анги Гуравдугаар байр(Өргөмжлөл, 200000 төг)
4 М.Нинжинбаатар Завхан Улиастай Чандмань эрдэнэ 3-р анги Батламж
5 Б.Энхрий Улаанбаатар Сонгинохайрхан ИЦ 5-р анги Батламж
6 Н.Энх-Учрал Сэлэнгэ Баянгол   5-р анги Батламж
7 Г.Энх-Амар Улаанбаатар Баянзүрх 14-р сургууль 5-р анги Батламж
8 Б.Болор-Ундрах Хэнтий Мөрөн   2-р анги Батламж
9 Ж.Хулан Өмнөговь Даланзадгад 5-р сургууль 5-р анги Батламж
10 Б.Алтансарнай Дорноговь Эрдэнэ   5-р анги Батламж
Дунд анги Шагнал
1 А.Үүрийнзаяа Дорноговь Их хэт   9-р анги Тэргүүн байр (өргөмжлөл, компьютер)
2 А.Мөнх-Очир Улаанбаатар Сонгинохайрхан Ирээдүй цогцолбор 6-р анги Дэд байр(Өргөмжлөл, 400000 төг)
3 Т.Номин Улаанбаатар Баярзүрх 79-р сургууль 9-р анги Гуравдугаар байр(Өргөмжлөл, 300000 төг)
4 Д.Энх-Од Дорноговь Их хэт   9-р анги Батламж
5 Б.Ананд Улаанбаатар Баянзүрх 55-р сургууль 6-р анги Батламж
6 Б.Мөнгөнтуул Ховд Булган   7-р анги Батламж
7 Т.Эгшиглэн Улаанбаатар Баянгол 93-р сургууль 8-р анги Батламж
8 Н.Мөнхжин Сүхбаатар Онгон   9-р анги Батламж
9 Б.Ундрал Сэлэнгэ Мандал 3-р сургууль 8-р анги Батламж
10 Ө.Молоржин Дорноговь Сайншанд 1-р сургууль 8-р анги Батламж
Ахлах анги Шагнал
1 Б.Хишигдүүрэн Говь-Алтай Цогт Баянтоорой тосгон 11-р анги Тэргүүн байр(өргөмжлөл, компьютер)
2 Д.Сарангоо Улаанбаатар Баянзүрх 79-р сургууль 11-р анги Дэд байр(Өргөмжлөл, 400000 төг)
3 Г.Мядагмаа Дархан-Уул Дархан 4-р сургууль 11-р анги Гуравдугаар байр(Өргөмжлөл, 300000 төг)
4 Ариунгэрэл Улаанбаатар Баянгол Сэтгэмж цогцолбор 11-р анги Батламж
5 Б.Бүтэнбаяр Сэлэнгэ Ерөө   12-р анги Батламж
6 Э.Цэнгэлмөрөн Улаанбаатар Сүхбаатар   10-р анги Батламж
7 П.Жаргалмаа Өвөрхангай Хархорин Орхон 12-р анги Батламж
8 М.Бүрэн Сэлэнгэ Сант   11-р анги Батламж
9 Ж.Өлзийжаргал Өвөрхангай Хужирт   11-р анги Батламж
10 Ж.Пагма-Орлом Увс Улаангом 3-р сургууль 12-р анги Батламж

IMG_1199 IMG_1213Ахлах ангийн төрөлд дэд байр эзэлсэн Улаанбаатар хот 79-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Сарангоо

IMG_1216Дунд ангийн төрөлд гутгаар байр эзэлсэн Улаанбаатар хот 79-р сургуулийн 9-р ангийн сурагч Т.Номин

IMG_1219

91-1Ахлах ангийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Мядагмаа

91-2Бага ангийн төрөлд дэд байр эзэлсэн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ЕБС-ийн 4-р ангийн сурагч А.Ариунбаяр

91-0

Дунд ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Дорноговь аймгийн Иххэт сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч А.Үүрийнзаяа

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд