“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

“Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулан бүтээсэн бүтээлч дэвтэр мэндэллээ

Европын Холбооны  дэмжлэгтэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” (2021-2022) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран олон нийтийн хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулан бүтээсэн бүтээлч дэвтэр мэндэллээ. Тус бүтээлч дэвтрийг сургуулийн 6-10 насны хүүхдэд зориулан, тэдний танин мэдэхүйн онцлог, хөгжлийн түвшинд нийцүүлэн, хүүхдэд ээлтэй хэлбэрээр боловсруулсан ба Ковид-19 цар тахлын улмаас үүссэн стрессийг даван туулах арга техник, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан байна.

 

Тус төслийн зорилго нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулан, ялангуяа Ковид-19 цар тахлын үед хууль зөрчсөн, сэжигтэн, гэрч, хохирогч болон эрсдэлт бүлгийн хүүхдэд хүрч үйлчлэх хууль эрх зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Төслийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү:  https://www.idlo.int/what-we-do/initiatives/childrens-access-justice-mongolia

Хүүхдийн бүтээлч дэвтрийг татаж авах: https://bit.ly/3BNrz6B

 

Хүүхдийн бүтээлч дэвтрийн цуврал видео үзэх холбоос:

Видео цуврал №1:

Видео цуврал №2:

Видео цуврал №3:

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд