Эцэг, эхийн хяналтын программын хөгжүүлэлт хийгдэж бэлэн боллоо
Харилцаа холбооны зохицуулах хороо нь НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран эцэг, эхчүүдэд өөрийн хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, цахим орчинд учирч болох эрсдлээс хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээг дэмжих “Эцэг эхийн хяналтын программ” буюу Parental control системийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.
Одоогоор компьютерийн виндовс үйлдлийн системд болон ухаалаг утасны андройд үйлдлийн системүүдэд зориулсан хувилбаруудыг хөгжүүлсэн бөгөөд тус систем нь танд хүүхдийнхээ “Аппликейшн” болон “интернет”-ийн хэрэглээнд хяналтыг тавих боломжыг олгоно.
Аппликейшны хяналт:
- “Аппликейшн” ашиглалтыг хориглох.
- “Аппликейшн” ашиглах цагийн хязгаарлалтыг тогтоож өгөх.
- “Аппликейшн” ашиглалтын мэдээлэл, тайлан харах.
Интернетийн хяналт:
- Түлхүүр үгээр хязгаарлах (Түлхүүр үг орсон мэдээлэл, вебсайтад хандах хандалтууд хязгаарлагдана).
- Мөн ХХЗХ-ны зөрчилтэй домэйн нэрийн сан (хуулийн зөрчилтэй)-д бүртгэгдсэн вэбсайтуудын хандалтыг хязгаарлах.
- Домэйн нэрийг бүртгэж хязгаарлах (www.example.com гэх мэт сайтын хаягаар хаана).
- Интернэтийн хандалтын мэдээлэл, тайлан харах.
Эцэг, эхчүүд интернетээр дамжуулан аппликейшн, интернэтийн хяналтыг хэрэгжүүлж, цахим хэрэглээний талаар тайлан, мэдээллийг харах боломжтой юм.
Дараах холбоосоор хандаж системийг татаж авна уу.