“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Аюулгүй Интернэтийн өдөр-2022

 
Өнөөдөр дэлхийн "Аюулгүй интернэтийн өдөр" тохиож байна.
 
Европын холбооны дэмжлэгтэйгээр Европын Аюулгүй Интернет Төвүүдийн (SICs) Insafe/INHOPE сүлжээнээс тус өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Илүү аюулгүй интернэтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.
 
Монгол Улс тус санаачилга арга хэмжээнд 2017 оноос албан ёсоор нэгдэн, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг холбогдох байгууллагууд хамтран цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгохын төлөө дэмжин оролцож байна.
 
Та бүхнийг “Аюулгүй интернэтийн өдөр”-т нэгдэж цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгон дэмжин оролцохыг уриалж байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 👇
Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд