“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

“Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сургалтад урьж байна

Монголын сайтын холбооноос , Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, мэдээллийн технологийн “Айтүүлс” ХК-тай хамтран “Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
 
Сургалтыг мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд “Интернетэд суурилсан үйлчилгээний зохицуулалт ба вэб сайтуудтай холбоотой зарим асуудлууд”, “FB цэнхэр тэмдэглэгээ, вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт”, “Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт, оюуны өмчийн зөрчил анхаарах асуудал, “DDoc халдлагын үед сайтын хэвийн үйл ажиллагааг хангах нь”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
 
Сургалт үнэ төлбөргүй бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр 13 цагаас Пума зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
 
Харилцах утас: 88113780
Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд