“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Messenger Kids гэж юу вэ?

Messenger Kids гэдэг нь 13-аас доош насны хүүхдүүдэд зориулсан Facebook-ийн үнэгүй мессежний программ юм.

Таны хүүхэд Facebook хаягтай байх шаардлагагүй бөгөөд хүүхдийнхээ профайлыг эцэг эхийн Facebook хаягтай холбож болдгоороо давуу талтай.

Messenger Kids нь хүүхдийн сонирхол татахуйц нэмэлт тохиргоотой. Үүнд:

  • Амьд зургийн шүүлтүүр
  • Дүрсээ харж ярих
  • Хөдөлгөөнт зураг болон бусад зураг явуулах гэх мэт

Тус программыг ашигласнаар эцэг эхчүүд хүүхдийнхээ мэссэнжирээр харилцаж болох хүмүүсийг зөвшөөрөх, танихгүй хүнтэй чатлах болон хүүхдэд хэрэглэхийг хориглосон контентыг хязгаарлаж болдог байна.

Та хүүхдийнхээ мэссэнжирт дээрх аюулгүй тохиргоо хийсэн ч гэсэн Facebook таны хүүхдийн мессежний мэдээллийг цуглуулж, хадгалдаг гэдгийг санаарай. Мөн чатаар харилцсан мэдээлэл олон нийтэд тараагдах эрсдэлтэй анхаараарай.

Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ сайн ярилцаж, Facebook-ийн мэссэнжирээр элдэв зохисгүй зураг, бичлэг дамжуулахгүй байх, бүдүүлэг үг ашиглахгүй байхыг анхааруулаарай.

 

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд