Tiktok бол хэрэглэгчид нь нийтдээ 15 секунд орчим үргэлжилдэг богино хэмжээний дүрс бичлэг клипүүдээр дамжуулан “хөгжилтэй, мартагдашгүй мөчүүд”-ийг бий болгож, хуваалцаж, олж нээдэг дэлхийн дүрс бичлэгийн нийгэмлэг юм. Дүрс бичлэгийг тусгай эффект оруулагч шүүлтүүр, наалт, хөгжим болон дууны клип ашиглан илүү сонирхолтой болгож болдог.
Ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралыг хялбар болгоно гэж амладаг. Ихэнхдээ тэгдэг, гэхдээ эдгээр шинэ технологиуд эрсдлийг мөн дагуулдаг. Дэлгүүрээс авах юмны жагсаалт гаргахдаа ухаалаг туслагч ашигладаг бол, гэрэл чийдэнгүүдээ ухаалаг системийн тусламжтай удирддаг бол олон тооны ухаалаг функцуудыг “эвдэж”, гэрийн чинь гадаа байгаа хэн нэгэн удирдах боломжтой.
Снапчат гэдэг нь гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг програм юм. Энэхүү програм нь хэрэглэгчдэд зургаа хэдхэн секундын дотор хуваалцах, зурвас алга болохоос өмнө хэрэглэгчидтэй үг солих, “түүх”-ээр дамжуулан өөрийн найзуудын жагсаалттай зургаа хуваалцах боломж олгодог.
Twitter гэдэг нь хэрэглэгчид нь “жиргээ” (tweet) буюу богино зурвас, зураг, дүрс бичлэгийг нийтэд нээлттэй байршуулдаг олон нийтийн сүлжээний сайт юм. Мөн бусад хэрэглэгчийн өөрийн дагагчдадаа зориулж бичсэн “жиргээ”-г хуваалцаж болдог. Twitter олны танил ододтой харьцах, шинэ мэдээ мэдээлэл, хандлага, өнөөгийн нийгмийн хамаарлаас хоцрохгүй байх боломж олгодог учир залуу хүмүүс түгээмэл ашигладаг.
Youtube бол дурын хүн дүрс бичлэг байршуулж, мөн үзэж болдог Google компанийн эзэмшдэг цахим талбар юм. Энэхүү талбарт мэдээлэл, зөвлөгөө, кино, цэнгээнт зэрэг олон төрлийн контентийг байршуулж, тэрбум тэрбум хүмүүс тэдгээрийг үзэж, сонирхож, үнэлж, санаа бодлоо илэрхийлж байдаг. Иймд эцэг, эх таны хувьд хүүхэд тань чухам ямар контент үзэж, юуг сонирхож байгааг нь ойлгож, мэдэж байх нь маш чухал юм.
Британийн Кино Ангиллын Зөвлөл (BBFC)-өөс 1912 оноос хойш өөрийн орны иргэдийг кино, ТВ нэвтрүүлэг, хөгжмийн видеоны насны ангиллын талаарх мэдээллээр хангаж ирсэн. Энэ нь эцэг эхчүүдийг кино театрт гарч буй үзвэрүүд, DVD, Netflix зэрэг сувгуудаар дамжиж байгаа видео контентууд хүүхдийнх нь насанд тохирч байгаа эсэхийг үнэлэх боломжийг олгодог.
Өнөөдөр хүүхдүүд харьцангуй бага наснаасаа эхлэн ухаалаг төхөөрөмж ашиглаж эхэлж байгаа тул ухаалаг төхөөрөмжийг хэрхэн зөв, зохистой, аюулгүй ашиглах талаар ярилцах нь зүйн хэрэг юм. Технологийн хөгжил, дэвшил бидэнд олон боломжуудыг бий болгож байгаа хэдий ч сөрөг талуудыг нь бас анхааралгүй орхиж болохгүй. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр сөрөг тал, эрсдлүүдээс үр хүүхдээ, гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ойлголттой мэдлэгтэй байх нь чухал.
Хуурамч мэдээлэл гэж бусдыг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх зорилгоор санаатайгаар бүтээсэн, боловсруулсан худал мэдээ, мэдээлэл, зураг, видеог хэлдэг. Мөн үнэн зөв мэдээ, мэдээллийг мушгин, гуйвуулж, буруу мэтээр ойлгуулах нь хуурамч мэдээллийн төрөлд багтдаг. Иймд мэдээ, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, хуурамч мэдээ, мэдээллийг ялгаж, таньж сурах нь хамгийн чухал.
Снапчат гэдэг нь гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг програм юм. Энэхүү програмаар хэрэглэгч зураг, дүрс бичлэг болон чатаа дуут дуудлага, эсвэл текст зурвасаар найзуудтайгаа хуваалцах боломжтой. Хэрэглэгч зураг, дүрс бичлэгээ тодорхой найзуудтайгаа хуваалцах, эсвэл “түүх”-ээр дамжуулан өөрийн найзуудын жагсаалтад байгаа бүх хүнтэй хуваалцаж болдог.
Сэтгэгдэл бол цахим орчинд таны бодсон бодол, хэлсэн үг, илэрхийлсэн санааг гол төлөв бичвэрээр, мөн эможи, зураг, авиа, зарим тохиолдолд дүрс бичлэгээр хэлбэржсэн цахим орчин дахь тоон илэрхийлэл, тайлбар, тэмдэглэл, хариулт, шүүмж юм.[1]