Хүүхэдтэйгээ цахим орчны аюулгүй байдлын талаар ярилцахад туслах 7 асуулт

Хүүхдийнхээ хийж байгаа зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуул. Хамт тоглоом тоглох, эсвэл апп ашиглаж байхад хүүхдийн тань хувьд өөрт нь аюул учруулахгүй байх гэж бодсон ч таны анхаарлыг татах ямар нэг зүйл байж болзошгүй юм шүү. Хэрэв хүүхэд тань ашиглаж буй зүйлээ таньд харуулахыг хүсэхгүй байвал яагаад гэдгийг асууж, тодруулаарай.

Цахим орчинд мөрдөх аюулгүй байдлын дүрмүүд  

Интернетэд байршуулж байгаа зүйлсээ хянах нягталж, няхуур хандаарай. Учир нь энэ бүхэн чинь интернетэд үүрд үлдэх бөгөөд хэзээ нэгэн цагт буруугаар ашиглагдаж болзошгүй гэдгийг санаарай. Хэрэв чи гомдмоор үг хэллэг, зохисгүй, эвгүй зураг интернетэд харсан бол цахим гадуурхалд өртсөн бол эцэг эхдээ хэлж, ярилцаарай.

Цахим уруу таталтын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Уруу татах гэдэг нь хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг үйлдэх зорилгоор хүүхдийн итгэлийг олж авахын тулд тэдэнтэй найз болж сэтгэл зүйн холбоо үүсгэх явдал юм. Тэд цахим болон цахим бус орчинд хүүхэдтэй харилцаа үүсгэх, холбоо тогтооход төрөл бүрийн технологийн арга замыг ашигладаг ба хамгийн түгээмэл нь ашиглагддаг орон зай нь интернет юм.

“ДЭЛГЭЦЭНД ДОНТОЛТ” - энэ талаар эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ? 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь цахим төхөөрөмжөө хэдий хугацаагаар ашиглаж байгааг мэдэхэд төвөгтэй байдаг. Цаашилбал хүүхэд интернет, нийгмийн сүлжээнд донтсон эсэхийг тодорхойлох нь бүр төвөгтэй. Технологи хөгжиж, дэлгэрэхийн хэрээр хүүхэд, залуус улам бүр технологиос хамааралтай болж байна. Харин эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхэд, залуусыг цахим төхөөрөмжид донтож байгаа эсэхийг мэдэж чадаж байна уу, тэдэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх мэдлэг чадвар байна уу?

Цахим ул мөр

Цахим ул мөр гэдэг нь интернетэд оршин байгаа хүний тухай мэдээлэл юм. Чиний цахим улм мөр чиний цахим нэр хүндийг илэрхийлнэ. Цахим орчинд бид бүтээж, нийтэлж, хуваалцаж байгаа зүйлийнхээ үр нөлөөний тухай бодох нь чухал. Чиний цахим үйлдэл хүргэхийг зорьсон хүмүүсээс чинь ихэвчлэн хэтэрч, ирээдүйн ажил олгогчдод чинь хүртэл хүрч болзошгүй.

Цахим орчин дахь танихгүй хүний аюул

Чи зөвхөн цахим орчинд мэдэх тэр хүмүүс бол танихгүй хүмүүс. Интернетэд хүн болгон хэлж байгаа шигээ биш, тиймээс цахим орчинд хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байх нь чухал. Зарим танихгүй хүмүүс хүүхдүүдийн итгэлийг олж авч тэднийг ашиглахын тулд интернетийг ашигладаг. Үүнийг уруу татах гэж нэрлэдэг.

Интернетийн аюулгүй байдал

Интернет бол мэдээллийн асар том эх сурвалж, харилцаа холбооны арга хэрэгсэл юм. Гэхдээ цахим орчин дахь бүх мэдээлэл болоод хүмүүс итгэж болохуйц биш байдаг. Өөрийн холбоо барих мэдээллииг цахим орчинд бүү тавь. Нийгмийн сүлжээний вэбсайтууд дахь хувийн нууцийн тохиргоог байнга шалга

APP STORE-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

“App” буюу програмууд нь тодорхой төхөөрөмжүүд дээр ажиллуулах зориулттайгаар Apple iOS, Windows, Android зэрэг тусгай үйлдлийн системд зориулан бичигдсэн байдаг. Apple iOS үйлдлийн системийн албан ёсны дэлгүүр болох “App store” –оос iPad, iPhone, iPod touch болон Apple-ийн бусад төхөөрөмжүүд дээр ашиглах 2 сая гаруй програм болон тоглоомуудыг татан авах боломжтой. Таны хүүхэд app store ашиглаж байгаа үед та дараах эрсдэлүүдийг мэдэж байх хэрэгтэй.

Цахим сорилт

Цахим сорилтБүх зүйлс тоон системээр хоорондоо холбогддог болсон өнөөгийн ертөнцөд хүүхдүүд болон томчууд хоорондоо харилцах шинэ шинэ арга замуудтай байнга учирч байна. Бид нийгмийн амьтан учраас хоорондоо харилцах, бие биенээсээ хамааралтай байхыг хүсэх нь хүний байгалиас өгөгдсөн зөн совин юм. Интернетийн сорилтууд эдгээр сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг бөгөөд маш богино хугацаанд хурдтай тархдаг.

Мэдээллээ хуваалцахад анхаар

Цахим орчинд мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг хуваалцах нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд хоорондоо холбоотой байх боломжийг олгодог. Гэхдээ ямар нэг зүйлийг цахим орчинд нийтэлснээр дараа нь юу болохыг чи хянах боломжгүй болно. Иймээс болгоомжтой байх нь чухал.

Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?

Уншиж байгаа зүйлээсээ гарч сайтыг нь судал, түүний зорилго, холбоо барих мэдээллийг шалга. Гарчиг нь анхаарал татахын тулд хэтэрхий үг хэллэгтэй байж магад. Бүтэн мэдээлэл нь юуны тухай вэ? Зохиогчийн талаар түргэн хайлт хийгээд үз. Итгэж болохуйц байна уу? Жинхэнэ байна уу?

Фишинг буюу интернет залилангийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Технологийн энэ цаг үед цахим орчинд найзтай болох, тэдэнтэй харилцах нь амьдралын энгийн нэг хэсэг болоод байна. Харамсалтай нь таны итгэлийг олж аваад ашиглах гэсэн хүмүүс бас тэнд бий. Фишинг (загасчлах) гэдэг нь цахим орчинд хуурамч профайл үүсгээд өөрийгөө өөр хүн гэж бусдад итгүүлж, хохирогчдоо хуурахыг хэлнэ.