Цахим аюулгүй байдал: эцэг эхчүүдийг оролцуулах нь

Олон эцэг эх цахим орчинтай холбоотой асуудлуудыг шийдэхдээ туслалцаа авах, хурдтай байх, нийгмийн сүлжээний хөгжил, шинээр гарч байгаа програм зэрэг цахим аюулгүй байдлын талаарх мэдээ мэдээллийг шуурхай авах, хөл нийлүүлэн алхах, мөн бусад эцэг эхчүүдтэй чухал мэдээллүүдийг хуваалцахдаа сургуульд найддаг.

Нийгмийн сүлжээ ба сэтгэцийн эрүүл мэнд

Нийгмийн хэвлэл мэдээллийг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж ихээхэн шүүмжилдэг. Үүнийг батлах хангалттай нотолгоо, судалгаа одоогоор байхгүй ч нийгмийн сүлжээтэй холбоотой “орчин үеийн дарамт шахалт”-ууд байдаг. Хүүхэд, залуус интернеттэй байнга холбоотой байх нь зарим талаар ашиг тустай ч бусдын өмнө ил байгаа мэт мэдрэмжийг байнга төрүүлж байдаг.

Цахим гадуурхалын тухай хүүхдүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Цахим орчин хүмүүст нүүр нүүрээ хараад хэлж, хийж чадахгүй зүйлсийг хийх боломжийг олгодог. Цахим орчинд хэн нэгнийг гадуурхаж буй этгээд бусдад ямар хор хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Ихэнхдээ хүмүүс хүнд хэцүү зүйлтэй тулгарсан, нөхцөл байдалд орсон үедээ цахим орчинд бусдад сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, гадуурхах, дээрэлхэх үйлдлийг гаргадаг.