VPN-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

VPN-д хууль ёсны хэрэглээ олон. Жишээ нь, утасгүй интернет, эсвэл зочид буудлын сүлжээ ашиглахдаа VPN ашиглах нь таны аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. VPN ашигласнаар зар сурталчилгаа болон түүнтэй төстэй сүлжээнүүд таныг мөрдөж мөшгиж, байршлыг чинь илрүүлэхээс урьдчилан сэргийлж хувийн нууцлалаа нэмэгдүүлж болно. Мөн VPN ашиглан интернетийн хамгаалалтыг нэвтэрч болдог.

YouTube тохиргоо

YouTube бол дүрс бичлэг хуваалцдаг сайт бөгөөд төрөл бүрийн дүрс бичлэг байршуулах, үзэх, үнэлэх, хуваалцах, сэтгэгдэл үлдээх боломж өгдөг. Мэдээ мэдээлэл, зөвлөгөө, зугаа цэнгэлийн асар их нөөц агуулсан Youtube өнөөдөр өдөр тутамд тэрбум тэрбум цагийн дүрс бичлэг үздэг 1.9 тэрбум хэрэглэгчтэй. Youtube-д байршуулж байгаа контентуудын ихэнхийг хувь хүмүүс таьдаг бол байгууллага, хэвлэлийн компаниуд мөн тус платформаар дамжуулан зарим контентаа борлуулдаг.

Шууд дамжуулалтын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Шууд дамжуулалт гэж хөдөлгөөнт төхөөрөмж, таблет эсвэл компьютер тоглоомын удирдлагаас бодит хугацаан дахт дүрс бичлэгийг цацахыг хэлнэ. Шууд дамжуулдаг олон програмууд үзэгчдээс тайлбарлах, чатлах, дамжуулалтын дундуур сэтгэгдэл үлдээхийн тулд хариу үйлдэл хийхэд зориулсан функцуудтай байдаг. Шууд дамжуулалт хүүхдүүдэд амьд концерт болон өөрийн хайртай алдартан, блогчидын тоглолтыг үзэх, найзуудтайгаа холбогдох, компьютер тоглоомыг амьдаар үзэх гэх мэт маш олон сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг нээж өгдөг.

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

18-аас доош насны хүүхдийн зүй бус зураг, дүрс бичлэг хийх, бусадтай хуваалцах, бусдаас авах, бусдад тараах нь хууль бус юм. Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлд “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 16.9 дүгээр зүйлд заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэрэгт тооцогддог.
/Files2/27_MOMO_printed_20200908033123.jpg

"МОМО"-ийн тухай Эцэг эхчүүд момо-ийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ

Момо гэдэг нь гараад нилээд удаж байгаа муу ёрын сорилт юм. Энэ нь саяхан дахин гарч ирж улс даяар сургууль, хүүхдүүдийн анхаарлыг татаад байна. “Амиа хорлох тоглоом”-ыг дуурайдаг Момо нь Facebook, WhatsApp, Youtube зэрэг програмуудтай нягт холбогдсон байгаа төдийгүй хамгийн санаа зовууштай нь Youtube Kids-д саяхнаас гарч ирэх болсон. Аймшигт хүүхэлдэй мэт дүрс хүчирхийллийг илэрхийлсэн дүрс зургуудыг илгээж, хэрэглэгчдийг санамсаргүй цагт сэрэх зэрэг аюултай сорилтод оролцохыг асуухаас гадна өөрийгөө гэмтээх үйлдлүүдийг ч хийлгэдэг болохыг тогтоосон байна.