/Files2/main_pic_20210311015633.jpg

"Цахим орчин хүүхэд хамгаалал" сэдэвт хэвлэмэл фостерын сан

Харилцаа холбооны зохицуулах хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан Хамтран "Цахим орчин хүүхэд хамгаалал" сэдэвт, Ерөнхий боловсорлын сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын материал, гарын авлага, зөвлөмжүүд ( ХЭВЛЭМЭЛ ФОСТЕРУУД-ын сан )

Бусдад зөв мэдээллийг түгээе

Бусдад зөв мэдээллийг түгээе Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.

Цахим орчинд Зөвийг түгээе

#Зөвийг түгээж сайныг дэмж Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.

Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөвийг Түгээе” аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.