Видео контентын сан
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал
Дөнгөж арванхоёр настай өсвөр насанд ч хүрээгүй охин. Өөрийнхөө хувьд аль хэдийн залуу хатагтай мэтээр сэтгэвч үнэн хэрэгтээ тэр мөрөөдөл хүсэл бүхэн нь ямар нэг, үл мэдэгдэх хүчээр биелчихнэ гэж итгэдэг бяцхан хүүхэд хэвээр байсан юм.
Зорилго
Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгох, Үндэсний OTT үйлчилгээг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байна.
Хүүхэд, залуучуудад цахим орчны үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор уг уралдааныг зохион байгуулаад байгаа билээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж буй ”Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэгийн уралдаан болон Дэлхийн Шуудан Холбооноос 47 дах удаагаа зохион байгуулж буй олон улсын өсвөрийн насны хүүхдүүдийн захидал бичих уралдааны нэгдсэн бүртгэл дууслаа. Энэхүү уралдаанд нийт 10301 бүтээл нь нийт 21 аймаг болон нийслэлийн 8 дүүргийн сурагчдаас ирсэн байна. Одоогийн байдлаар тус хорооноос ажлын хэсэг байгуулагдан уралдааны шалгаруулалтыг хийх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 5-р сарын 24-ыг хүртэл эцсийн дүнг гаргахаар ажиллаж байна.