/Files2/33a_20210203121312.jpg

Онлайн орчинд найрсаг байх 14 зөвлөмж

Онлайн орчинд найрсаг, эерэг байх чинь өөр хэн нэгэнд маш их ач, тустай байж болох юм шүү. Бид бусдад туслах эсэх, бусдын үйл хэргийг өөрийн үйлээс өмнө тавих уу гээд бүгдийг өөрсдийн сонголтоор үйлддэг. Бусдад тусламжийн гараа сунгаж, бусдын хэрэгцээ, шаардлагыг өөрийнхөөсөө өндөрт тавьснаар бид юугаар ч хэмжиж үл болох асрал энэрэл, өрөвч нинжин сэтгэлийн үрийг суулгаж, ургуулж байдаг. Хүний өчүүхэн жижиг үйл хөдлөл хүртэл асар их нөлөө үзүүлэх хүчтэй байдаг.
/Files2/zahidal2_20210118032737.jpg

Захидал бичлэгийн уралдааны дүн гарлаа

Дэлхийн шуудан холбооноос 49 дэх удаа зарласан олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичих уралдааныг хүүхдүүдэд захидал бичгийн соёлоор дамжуулан тэдний харилцааны чадварыг дээшлүүлж, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хэмжээнд 10-15 хүртэл насны хүүхдүүдийн дунд “Амьдран буй дэлхий ертөнцийнхөө талаар томчуудад хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?” сэдвийн дор амжилттай зохион байгуулж, шилдгүүд тодорлоо.
/Files2/huuli_20201227094724.jpg

Хүүхэд хамгаалалтай холбоотой Монгол Улсын хууль эрх зүйн баримт бичгүүд

Монгол улс олон улсын хүүхдийн тусламжийн утасны байгууллагад 2004 онд албан ёсоор элссэн. Өнөөдөр 108 дугаараар дамжуулан хүүхдийн төрөл бүрийн тусламжийн дуудлагыг хүлээн авч байна. Монгол улсын нийт хүн амын тоо 2014 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар 2,953,000 байгаагийн 27%-ийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 54%-ийг 15-44 насныхан, үлдсэн 29%-ийг 45 ба түүнээс дээш насныхан эзэлдэг.

9 онлайнаар худалдаа хийхэд анхаарах санамж

Бидний дунд өдрөөс өдөрт цаг хэмнэх, ажлын хажуугаар ямар нэгэн зүйл худалдан авах, хэрэгтэй зүйлээ цахимаар захиалах боломж тэлж байна. Санхүү технологийн салбарын хөгжил нь үүлэн технологи, машинаар суралцахуй, цахим орчин, хиймэл оюун ухаан, биометр зэрэг бусад дэвшил, шийдэлтэй уялдах төлөв зонхилжээ.

10 хуурамч мэдээ, түүний талаарх жишиг

“МакДоналдс Монголд салбараа нээнэ”, “2012 оны 12 сарын 21-ний өдөр дэлхий сүйрнэ”, “Тарвага эрт үүрнээсээ гармагц газар хөдөлдөг”, “Айсланд гадаад хүнтэй суусан эмэгтэйд 5000 ам.доллар сар бүр өгнө” гэсэн мэдээлэл бий. Ялангуяа сүүлийн жилд олон төрлийн цахим сүлжээгээр хуурамч эсэх тодорхойгүй агуулга хурдан шуурхай түгдэг. Иймээс та бүхэнд “Тийм”, “Үгүй” гэсэн асуултад хариулж, нягтлах алхам бэлдлээ.

LIVE хийж байна манайхан байна уу? ороод ирээрэй

Фэйсбүүк нь 2015 оноос эхлэн нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь “LIVE” функц юм. Энэхүү фэйсбүүкийн шинэ хэрэглээ нь хүн бүрд шуурхай мэдээллийг газар дээрээс нь шууд сурвалжлах завшааныг олгоод зогсохгүй, бизнес эрхлэгч нарт үнэгүй зар сурталчилгаа явуулах талбар болж байгаагаараа давуу талтай юм.

TIKTOK-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Tiktok бол хэрэглэгчид нь нийтдээ 15 секунд орчим үргэлжилдэг богино хэмжээний дүрс бичлэг клипүүдээр дамжуулан “хөгжилтэй, мартагдашгүй мөчүүд”-ийг бий болгож, хуваалцаж, олж нээдэг дэлхийн дүрс бичлэгийн нийгэмлэг юм. Дүрс бичлэгийг тусгай эффект оруулагч шүүлтүүр, наалт, хөгжим болон дууны клип ашиглан илүү сонирхолтой болгож болдог.

Гэрт байгаа төхөөрөмжүүдтэй ухаалаг хандах 12 зөвлөгөө

Ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралыг хялбар болгоно гэж амладаг. Ихэнхдээ тэгдэг, гэхдээ эдгээр шинэ технологиуд эрсдлийг мөн дагуулдаг. Дэлгүүрээс авах юмны жагсаалт гаргахдаа ухаалаг туслагч ашигладаг бол, гэрэл чийдэнгүүдээ ухаалаг системийн тусламжтай удирддаг бол олон тооны ухаалаг функцуудыг “эвдэж”, гэрийн чинь гадаа байгаа хэн нэгэн удирдах боломжтой.

Снапчат

Снапчат гэдэг нь гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг програм юм. Энэхүү програм нь хэрэглэгчдэд зургаа хэдхэн секундын дотор хуваалцах, зурвас алга болохоос өмнө хэрэглэгчидтэй үг солих, “түүх”-ээр дамжуулан өөрийн найзуудын жагсаалттай зургаа хуваалцах боломж олгодог.

ТВИТТЕР-ийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Twitter гэдэг нь хэрэглэгчид нь “жиргээ” (tweet) буюу богино зурвас, зураг, дүрс бичлэгийг нийтэд нээлттэй байршуулдаг олон нийтийн сүлжээний сайт юм. Мөн бусад хэрэглэгчийн өөрийн дагагчдадаа зориулж бичсэн “жиргээ”-г хуваалцаж болдог. Twitter олны танил ододтой харьцах, шинэ мэдээ мэдээлэл, хандлага, өнөөгийн нийгмийн хамаарлаас хоцрохгүй байх боломж олгодог учир залуу хүмүүс түгээмэл ашигладаг.

Хүүхэдтэйгээ цахим орчны аюулгүй байдлын талаар ярилцахад туслах 7 асуулт

Хүүхдийнхээ хийж байгаа зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуул. Хамт тоглоом тоглох, эсвэл апп ашиглаж байхад хүүхдийн тань хувьд өөрт нь аюул учруулахгүй байх гэж бодсон ч таны анхаарлыг татах ямар нэг зүйл байж болзошгүй юм шүү. Хэрэв хүүхэд тань ашиглаж буй зүйлээ таньд харуулахыг хүсэхгүй байвал яагаад гэдгийг асууж, тодруулаарай.

YOUTUBE –ийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Youtube бол дурын хүн дүрс бичлэг байршуулж, мөн үзэж болдог Google компанийн эзэмшдэг цахим талбар юм. Энэхүү талбарт мэдээлэл, зөвлөгөө, кино, цэнгээнт зэрэг олон төрлийн контентийг байршуулж, тэрбум тэрбум хүмүүс тэдгээрийг үзэж, сонирхож, үнэлж, санаа бодлоо илэрхийлж байдаг. Иймд эцэг, эх таны хувьд хүүхэд тань чухам ямар контент үзэж, юуг сонирхож байгааг нь ойлгож, мэдэж байх нь маш чухал юм.

Насны ангиллын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Британийн Кино Ангиллын Зөвлөл (BBFC)-өөс 1912 оноос хойш өөрийн орны иргэдийг кино, ТВ нэвтрүүлэг, хөгжмийн видеоны насны ангиллын талаарх мэдээллээр хангаж ирсэн. Энэ нь эцэг эхчүүдийг кино театрт гарч буй үзвэрүүд, DVD, Netflix зэрэг сувгуудаар дамжиж байгаа видео контентууд хүүхдийнх нь насанд тохирч байгаа эсэхийг үнэлэх боломжийг олгодог.

Цахим орчинд мөрдөх аюулгүй байдлын дүрмүүд  

Интернетэд байршуулж байгаа зүйлсээ хянах нягталж, няхуур хандаарай. Учир нь энэ бүхэн чинь интернетэд үүрд үлдэх бөгөөд хэзээ нэгэн цагт буруугаар ашиглагдаж болзошгүй гэдгийг санаарай. Хэрэв чи гомдмоор үг хэллэг, зохисгүй, эвгүй зураг интернетэд харсан бол цахим гадуурхалд өртсөн бол эцэг эхдээ хэлж, ярилцаарай.

Цахим уруу таталтын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Уруу татах гэдэг нь хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг үйлдэх зорилгоор хүүхдийн итгэлийг олж авахын тулд тэдэнтэй найз болж сэтгэл зүйн холбоо үүсгэх явдал юм. Тэд цахим болон цахим бус орчинд хүүхэдтэй харилцаа үүсгэх, холбоо тогтооход төрөл бүрийн технологийн арга замыг ашигладаг ба хамгийн түгээмэл нь ашиглагддаг орон зай нь интернет юм.

Хүүхдийн ашиглаж буй ухаалаг төхөөрөмжтэй холбоотой 9 зөвлөмж 

Өнөөдөр хүүхдүүд харьцангуй бага наснаасаа эхлэн ухаалаг төхөөрөмж ашиглаж эхэлж байгаа тул ухаалаг төхөөрөмжийг хэрхэн зөв, зохистой, аюулгүй ашиглах талаар ярилцах нь зүйн хэрэг юм. Технологийн хөгжил, дэвшил бидэнд олон боломжуудыг бий болгож байгаа хэдий ч сөрөг талуудыг нь бас анхааралгүй орхиж болохгүй. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр сөрөг тал, эрсдлүүдээс үр хүүхдээ, гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ойлголттой мэдлэгтэй байх нь чухал.

Хуурамч мэдээлэл гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Хуурамч мэдээлэл гэж бусдыг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх зорилгоор санаатайгаар бүтээсэн, боловсруулсан худал мэдээ, мэдээлэл, зураг, видеог хэлдэг. Мөн үнэн зөв мэдээ, мэдээллийг мушгин, гуйвуулж, буруу мэтээр ойлгуулах нь хуурамч мэдээллийн төрөлд багтдаг. Иймд мэдээ, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, хуурамч мэдээ, мэдээллийг ялгаж, таньж сурах нь хамгийн чухал.

“ДЭЛГЭЦЭНД ДОНТОЛТ” - энэ талаар эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ? 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь цахим төхөөрөмжөө хэдий хугацаагаар ашиглаж байгааг мэдэхэд төвөгтэй байдаг. Цаашилбал хүүхэд интернет, нийгмийн сүлжээнд донтсон эсэхийг тодорхойлох нь бүр төвөгтэй. Технологи хөгжиж, дэлгэрэхийн хэрээр хүүхэд, залуус улам бүр технологиос хамааралтай болж байна. Харин эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхэд, залуусыг цахим төхөөрөмжид донтож байгаа эсэхийг мэдэж чадаж байна уу, тэдэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх мэдлэг чадвар байна уу?

Цахим ул мөр

Цахим ул мөр гэдэг нь интернетэд оршин байгаа хүний тухай мэдээлэл юм. Чиний цахим улм мөр чиний цахим нэр хүндийг илэрхийлнэ. Цахим орчинд бид бүтээж, нийтэлж, хуваалцаж байгаа зүйлийнхээ үр нөлөөний тухай бодох нь чухал. Чиний цахим үйлдэл хүргэхийг зорьсон хүмүүсээс чинь ихэвчлэн хэтэрч, ирээдүйн ажил олгогчдод чинь хүртэл хүрч болзошгүй.

Цахим орчин дахь танихгүй хүний аюул

Чи зөвхөн цахим орчинд мэдэх тэр хүмүүс бол танихгүй хүмүүс. Интернетэд хүн болгон хэлж байгаа шигээ биш, тиймээс цахим орчинд хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байх нь чухал. Зарим танихгүй хүмүүс хүүхдүүдийн итгэлийг олж авч тэднийг ашиглахын тулд интернетийг ашигладаг. Үүнийг уруу татах гэж нэрлэдэг.