10 хуурамч мэдээ, түүний талаарх жишиг

“МакДоналдс Монголд салбараа нээнэ”, “2012 оны 12 сарын 21-ний өдөр дэлхий сүйрнэ”, “Тарвага эрт үүрнээсээ гармагц газар хөдөлдөг”, “Айсланд гадаад хүнтэй суусан эмэгтэйд 5000 ам.доллар сар бүр өгнө” гэсэн мэдээлэл бий. Ялангуяа сүүлийн жилд олон төрлийн цахим сүлжээгээр хуурамч эсэх тодорхойгүй агуулга хурдан шуурхай түгдэг. Иймээс та бүхэнд “Тийм”, “Үгүй” гэсэн асуултад хариулж, нягтлах алхам бэлдлээ.

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллээс сэргийлэх нь

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл /Sexting/ гэдэг нь өдөөн хатгасан буюу бэлгийн харилцааны агуулга бүхий зураг, зурвас, дүрс бичлэгийг илгээх, онлайн орчинд нийтлэх үйлдэл юм. Энэ нь нийгмийн болон хууль зүйн үр дагавартай зүйл.

Интернэт орчны соёлтой хэрэглээ – ахлах ангийнхны нүдээр

Соёл гэдгийг хүн төрөлхтний бүтээсэн эд баялаг, оюун ухааны ололтын цогц[1] хэмээн тайлбарлажээ. Тэгвэл цахим орчны соёлын тухай ойлголтыг даяаршсан нийгэм хэрхэн хэрэглэж байгааг Монгол – Японы жишээн дээр харьцуулж үзвэл:

Цахим орчинд дээрэлхэж дарамталбал яах вэ?

Таны хүүхдэд дараах шинж илэрвэл цахим орчинд дээрэлхүүлж магад хэмээн нягтлах шаардлагатай.

Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэгтэй юу – судалгаа

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Ж.Батсуурийн 2016 оны 9 сарын 16-ны А/43 тушаал[1] нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн багш сурагч нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх тухай юм. Боловсролын салбар энэхүү зохицуулалтыг хийснээр хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай гэж үзэж байгаа нь дэлхий нийтээр ухаалаг утаснаас татгалзаж буй энэ үед нүдээ олсон шийдвэр.

Цахим худалдааны шинэ эрин

Та бүхэн анзаарсан бол фэйсбүүкээ нээх үед 10 мэдээлэл тутмын 4 нь бараа бүтээгдэхүүний зарын шинжтэй мэдээлэл байрших болсон. Энэ нь биднийг цахим худалдан авагчид болоод нилээдгүй цаг хугацааг үдснийг харуулж байна. Гэхдээ хөгжингүй орных шиг томоохон цахим худалдааны сайт болон хүргэлтийн компаниуд Монголд хараахан хөгжөөгүй байгаа ч тэрхүү орон зайг фэйсбүүк болон бусад цахим худалдааны сайтууд нөхөх оролдлогыг хийсээр байна.
/Files2/3000_001_20200921082935.jpg

БНСУ-ын контентийн зохицуулалт

НҮБ-ын 2016 онд гаргасан цахим засаглалын судалгааны тайланд дурдсанаар БНСУ цахим засгийн үзүүлэлтээр дэлхийд 3 дугаар байрт, Ази тивд 1 дүгээр байрт орсон тус улсын онлайн контентийн зохицуулалттай танилцъя. 1995 онд БНСУ Харилцаа холбооны үйл ажиллагааны тухай хууль баталсан бөгөөд тус хуулиар Мэдээлэл, харилцаа холбооны ёс зүйн газрыг байгуулсан. Тус газар нь цахим орчинд хяналт тавих өргөн эрх мэдэлтэй. Энэ нь цахим орчинд үндэсний бүрэн эрхт байдал, нийтийн ёс суртахуун, өсвөр насныханд хохирол учруулж болохуйц мэдээ, мэдээлэлд хяналт тавих хэлбэрээр илэрнэ.
/Files2/huuli1_20200921090816.png

Нийгмийн сүлжээнд хууль сахиулах шинэ алхам: ХБНГУ-ын жишээ

2016 оны 7, 8 дугаар сарын мэдээллээр ХБНГУ-д хэрэглэгчийн мэдэгдлээр хууль бус контентыг устгасан байдал Facebook-т 39-46%, YouTube-д 10-90%, Twitter-т 1%-тай байна.[1] Энэ нь хэрэглэгчийн гомдлоор хууль бус контентыг устгах тал дээр нийгмийн сүлжээ ихэвчлэн “хойрго” ханддаг болохыг харуулсан байж болохоор байна. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-д “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хууль” 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхлэв.[2] Энэ хуулийн зохицуулалтыг багцлан хүргэж байна.
/Files2/2925_001_20200921085937.jpg

Олон нийтийн цахим сүлжээний зохицуулалтын төрөл, хэлбэр

Судалгааны үр дүнгээс харахад ажилтнуудын 75% буюу ихэнх нь ажлын цагаар ажил дээрээ олон нийтийн цахим сүлжээг тогтмол ашиглаж байна.[1] Энэ нь ажил олгогч болон ажилтнуудын хооронд олон нийтийн цахим сүлжээний хэрэглээг хязгаарлах эсэх, түүнийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн ойлголттой байх шаардлагыг бий болгож байна.
/Files2/homepagepng420x378illustrationrevised1_20200921084020.png

Сингапур улсын контентын зохицуулалт

Тус улсад интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP), интернетийн контент нийлүүлэгч (ICPs)-тэй холбоотой харилцааг Өргөн нэвтрүүлгийн хууль дахь тусгай зөвшөөрлийн нөхцөлөөр зохицуулдаг[2] бөгөөд тэдгээрийн контент нь Интернетийн тусгай зөвшөөрөл болон Интернетийн практикийн дүрмээр тогтоосон нөхцөлд нийцсэн байх ёстой.[3] Сингапурын контентын зохицуулалт нь нийтийн ашиг сонирхол, арьс өнгө, шашин шүтлэг, садар самуун, хүүхдэд хортой контент дээр төвлөрдөг.
/Files2/huuli1_20200921080027.png

Австрали Улсын онлайн контентын зохицуулалт

1999 онд Австрали Улсын парламент интернетийн контентийг зохицуулахтай холбоотой хууль баталсан. Энэ нь 1992 оны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тухай хуулийн нэмэлт хэлбэрээр хуульчлагдсан. Энэхүү зохицуулалт нь интернетийн эрх чөлөө болон олон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангахад чиглэснээрээ онцлог юм. Тодруулбал, тус зохицуулалт нь интернет буюу онлайн үйлчилгээгээр дамжсан, нийтлэгдсэн контент нь хүүхэд, өсвөр насныханд тохиромжгүй буюу хууль бус эсэхийг хянахад чиглэсэн байдаг.