Цахим дээрэлхэлтэд өртсөн үед мэдээлэх, тусламж авах
Хэн нэгэн чамайг цахим орчинд доромжилсон, заналхийлсэн зураг, бичлэг, худал мэдээлэл тарааж эсвэл удаа дараа эвгүй чат илгээж байвал үүнийг ганцаараа даван туулах гэж бүү оролдоорой. Чамд туслах хүмүүс бий.
Цахим дээрэлхэлтэд өртсөн бол чамд туслах 4 алхмыг санаарай:
- 1. Итгэдэг хүндээ хэлэх. Юу болсныг нуух хэрэггүй. Итгэлийн тойрогт байгаа хүндээ хэлж, тусламж хүсээрэй. Аав, ээж, гэр бүлийн гишүүн эсвэл сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ангийн багш байж болно.
- 2. Хариу бичиж маргалдах хэрэггүй. Дээрэлхэгчид хариу өгч, маргалдах нь асуудлыг улам даамжруулах эрсдэлтэй. Тиймээс таван байж, доромжилсон чат, сэтгэгдэлд хариу бичиж, маргалдахгүй байх. Энэ нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй.
- 3. Нотлох баримтаа хадгалах. Зураг, бичлэг, мессеж, чат, сэтгэгдлийг устгахаас өмнө screenshot хийж нотлох баримт болгон хадгалаарай. Энэ нь асуудлыг шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгт болон холбогдох байгууллагад зэрэг мэдэгдэх.
- 4. Block, report хийх. Чамайг дээрэлхэж буй хүнийг Block хийж дахин холбогдох боломжийг нь хязгаарлаарай. Мөн тухайн платформд нь Report хийж зөрчлийг мэдэгдээрэй. Ингэснээр тухайн платформ агуулгыг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах боломжтой.
Хэрэв хэн нэгэнд хэлэхээс айж, ичиж эсвэл хэнд хэлэхээ мэдэхгүй байвал ганцаараа шийдэх хэрэггүй. Хүүхдийн тусламжийн 108 дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 1800-1977 дугаарт залгаж үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
Харин найзад чинь цахим дээрэлхэлтэд өртсөн бол эдгээр 4 алхмыг хэлж өгч, найздаа туслаарай.
Чи ганцаараа биш. Тусламж хүсэх нь сул тал бус өөрийгөө хамгаалах зориг юм.
Эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээцгээе!



