Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Хүүхэд цахим дээрэлэлтэд өртсөн эсэхийг таних

Хүүхэд цахим дээрэлэлтэд өртсөн эсэхийг таних

Таны хүүхэд цахим орчинд хэн нэгний үг, үйлдлээс болж чимээгүйхэн шаналж байгаа юм биш биз?

Цахим дээрэлхэлт нь зөвхөн муухай үг хэлэх, доромжлох төдий зүйл биш. Хүүхдийг цахим орчинд байнга доромжлох, гутаах, сүрдүүлэх, гадуурхах, худал мэдээлэл тараах, зөвшөөрөлгүй зураг, бичлэгийг нь түгээх зэрэг олон хэлбэрээр илэрдэг.

Зарим хүүхэд цахим дээрэлхэлтэд өртсөн тухайгаа аав, ээждээ хэлж чадалгүй ганцаараа даван туулах гэж оролддог.  Учир нь утсыг нь хураах,  сошиал хэрэглэхийг хориглох, буруутгаж загнах эсвэл өөрийг нь буруутгах вий гэж айдаг.

Тиймээс хүүхэд тань асуудлаа хэлэхгүй байсан ч зан байдал, өдөр тутмын хэвшилд нь гарч буй өөрчлөлтийг анзаарах нь чухал.

Хүүхэд бүрд цахим дээрэлхэлтийн шинж тэмдэг өөрөөр илэрдэг ч дараах өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулаарай.

-       Утсаа ашиглахаас эмээх эсвэл эсрэгээрээ байнга шалгах;

-       Цахим орчин ашигласны дараа гуниглах, уурлах, түгших;

-       Найз нөхөд, гэр бүлээсээ хөндийрч, ганцаараа байхыг хүсэх;

-       Сургуульдаа явахаас зайлсхийх, сурлагад өөрчлөлт гарах;

-       Нойр, хоолны дуршил өөрчлөгдөх;

-       Өөртөө итгэх итгэл буурах, “Намайг хэн ч ойлгохгүй байна” гэж гомдоллох.

Эдгээр шинж тэмдэг нь цахим дээрэлхэлтэд өртсөнийг илэрхийлэхгүй. Харин эдгээрээс хэд хэдэн шинж тэмдэг ажиглагдаж, тодорхой хугацаанд үргэлжилбэл хүүхдэд тань Таны тусламж хэрэгтэй байж болзошгүйг анхаараарай.

Энэ үед эцэг эх, асран хамгаалагч та тайван байж, хүүхдээ буруутгахаас илүү сонсохыг хичээгээрэй. “Яагаад инээв, Яагаад надад хэлээгүй юм бэ гэж асуухаас илүү “Чамд юу тохиолдсон бэ? “Би чамайг сонсоход бэлэн байна”  гэдгээ илэрхийлээрэй.

Хүүхэд асуудлаа хэлсэн үед хамгийн түрүүнд буруутныг хайхаас илүү хүүхдийнхээ аюулгүй байдал, сэтгэл санааг хамгаалах нь чухал юм.

Хэрэв цахим дээрэлхэлт өртсөн бол баримтыг хадгалах, платформд мэдээлэх, дээрэлхэж буй хаягийг хаах, шаардлагатай тохиолдолд сургууль болон холбогдох мэргэжлийн байгууллагаас тусламж авах нь зүйтэй.

Хамгийн гол нь цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхэд “Би өөрөө буруутай” гэж бодох ёсгүй.

Хүүхдийнхээ өөрчлөлтийг эрт анзаарах нь түүнийг хамгаалах хамгийн эхний алхам. Шүүмжлэхээс илүү ажигла, загнахаас илүү сонс, буруутгахаас илүү ойлгохыг хичээгээрэй.

Таны хайр, анхаарал хүүхдийн тань хамгийн том хамгаалалт юм.

 

Эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээцгээе!