Цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд тусламж үзүүлэх
"Чи л буруутай" vs "Хамтдаа шийдье"
Хүүхэд тань цахим дээрэлхэлтэд өртсөнөө хэлэхэд таны эхний хариу үйлдэл хамгийн чухал.
Тайван байж, хүүхдээ буруутгахгүйгээр сонсоорой. “Яагаад тэр зургийг тавьсан юм?, “Чи л буруутай” гэх мэт үг хүүхдийг дахин танд итгэж ярихаас татгалзахад хүргэдэг.
Харин “Надад хэлсэнд баярлалаа, хамтдаа шийдье" гэж хэлээд түүнийг тэврээрэй.
Шийтгэл болгон утсыг хураах, эсвэл хэрэглээг нь хориглох, буруутгах эсхүл үл тоомсорлох зэргээс зайлсхийгээрэй. Ингэвэл хүүхэд дараагийн удаа асуудлаа нуух эрсдэлтэй.
Хүүхдэдээ дээрэлхэгчтэй бүү маргалд гэж зөвлөж, нотлох баримтыг хадгалахад нь туслаарай:
Хамтдаа тухайн чат, зураг, сэтгэгдлийг screenshot хийж, дээрэлхэгчийг Block болон Report хийгээрэй.
Шаардлагатай бол сургуулийн нийгмийн ажилтан, багштай хамтран ажиллаж, хүүхдийн сэтгэл санаанд өөрчлөлт ажиглагдвал сэтгэл зүйчийн тусламж аваарай.
Хүүхдэд тань хамгийн хэрэгтэй зүйл бол өөрийг нь ойлгож, хамгаалж, итгэж сонсох насанд хүрсэн хүн юм.
Эцэг эхийн зөв хандлага хүүхдэд аюулгүй мэдрэмж төрүүлж, асуудлыг даван туулах хүч өгдөг.
Тиймээс хүүхдийнхээ асуудлыг хэзээ ч жижиг зүйл гэж бүү хөнгөнөөр хандаарай. Хүүхдийнхээ хамгийн итгэлтэй хүн нь та байгаарай.
Эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээцгээе!



