Дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе
Хүүхэд бүр эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэгш боломжтой, аюулгүй, ээлтэй орчинд өсөж хөгжих эрхтэй.
Хүүхдийн үзэж, сонсож, харж буй мэдээлэл бүр тэдний мэдлэг, төлөвшил, үзэл бодол, ирээдүйд нөлөөлдөг.
Иймд телевизийн нэвтрүүлэг, цахим контент бүтээгчид, үйлчилгээ үзүүлэгчид хүүхдийн эрх, аюулгүй байдлыг эрхэмлэж, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулж, чиглүүлэн дэмжих нь чухал юм.
Хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, аюулгүй, эерэг телевиз, цахим орчныг хамтдаа бүтээцгээе!
МИНИЙ ӨДӨР: Телевиз, цахим орчноос сонирхолтой, хэрэгцээтэй мэдээлэл авч, сурч мэдэн, хөгжиж, хүсэл мөрөөдлөө бүтээх миний өдөр.
МИНИЙ ЭРХ: Өргөн нэвтрүүлэг, цахим орчинд нас, сэтгэхүйн онцлогт тохирсон агуулга үзэж, сонсох, мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн нууцаа хамгаалуулах, хортой агуулга, хүчирхийлэл, дарамтаас ангид байх миний эрх.
МИНИЙ ИРЭЭДҮЙ: Хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, эерэг, хүртээмжтэй, аюулгүй мэдээллийн орчинд өсөж хөгжих миний ирээдүй.
Хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй орчныг хамтдаа бүтээцгээе!


