Миний мэдэх ёстой зүйлс…
Цахим орчинд хүүхдийг хамгаалах бодлого, зохицуулалт
Бодлого, зохицуулалтын байгаууллагуудын стратеги
- Хууль сахиулах болон бусад холбогдох байгууллагууд 18 хүртэлх насныхныг интернэтийг дэмжсэн он-лайн орчинд хамгаалах хуулийн зайлшгүй бүрэн эрхийг тодорхой болгох зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг шинэчилэх
Бодит амьдралд хүүхдийн хувьд, хууль бус үйлдэл нь он-лайн амьдралд ч хууль бус байдаг тул холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхдээ насанд хүрээгүй хүүхдийн хувийн нууцлал болон мэдээллийг он-лайн халдлагаас хамгаалах журмыг ч энд хамруулж ойлгоно - Хуулийг хэрэгжүүлэх эх үүсвэрүүд болон тайлагнах механизмууд
Тайлагнах механизмыг бий болгож өргөнөөр сурталчлах, тухайлбал: интернэтэд хэрэв хууль бус агуулгатай зүйлтэй тааралдсан бол хэрхэн мэдээлэхийг хялбарханаар ойлгуулах боломжийг бүрдүүлэх. Энэ боломжийн энгийн нэг хэлбэр нь тухайлбал, хууль бус материалыг /контент/ хурдан мэдэрч авч хасах, эсхүл хүртээмжгүй болгох чадвартай үндэсний хэмжээнд ажилладаг шууд утас ч байж болно.
Үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудлууд
- Хүүхдийн онлайн аюулгүй байдалд хамааралтай байж болох бүхий л оролцогч талуудыг тодорхой болгон тэдний жагсаалтыг гаргах. Тухайлбал:
Төрийн байгууллагууд
Хууль сахиулах байгууллагууд
Нийгмийн үйлчилгээний газрууд
Интернет болон бусад электрон үйлчилгээ эрхлэгчид
Мобайл утасны үйлчилгээ эрхлэгчид
Бусад хай-технологийн компаниуд
Багш нарын холбоо, нэгдэл
Эцэг эхийн холбоо, нэгдэл
Хүүхэд, залуучууд
Хүүхдийг хамгаалах болон холбогдох бусад ТББ
Шинжлэх ухааны судалгааны нэгдлүүд
Интернэт кафе эзэмшигчид болон нийтийн үйлчилгээний бусад цэгүүд: номын сан, телетөвүүд, онлайн тоглоомын төвүүд гэх мэт…..
- Технологийн өөрчлөлтөнд харгалзах асуултуудыг гарган тавьж үйл ажиллагаанд оруулах хурдыг нэмэгдүүлэх болон харгалзах сонирхогч талуудыг татаж дэмжин тусламж үзүүлэх үүднээс практик үйл ажиллагаанд хэрэглэгддэг төрөлжсөн хуулийг боловсруулах, хэвлэн нийтлэх замаар бие даасан болон хамтарсан бодлого зохицуулалтыг хэрэглэж болох загварын давуу талыг судлах
Боловсрол, мэдлэг олгох эх үүсвэрүүд
- Сонирхогч талуудын мэдлэг туршлагыг жагсаах, ашиглах ба орон нутгийн соёлын хэм хэмжээ, хуулийг тусгасан интернет аюулгүй байдлын мэдээлэл, материалуудыг бэлтгэх, тэдгээрийг үндсэн бүх зорилтот сонсогчдод зориулан таниулж үр өгөөжтэйгээр түгээх. Мэдээлэлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах. Хүүхэд залуучуудад зориулан интернэтийг хэрэглэснээр олох эрх мэдэл, интернэтийн эерэг онцлогийг тодорхойлсон материалуудыг бэлтгэж айдас төрүүлсэн мэдээллээс ангид байх, он-лайн орчинд харьцах эерэг бөгөөд хариуцлагатай аливаа хэлбэрүүдийг дэмжих
Интернэт ашиглагчдын боловсрол, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар мэдлэг олгоход хүүхдийн он-лайн аюулгүй байдлыг хангах программ болон фильтрийн программ зэрэг техник хэрэгслүүдийн үүрэг ролийг ойлгуулах
3. Интернэт ашиглагчдад өөрсдийн компьютерт вирусын эсрэг программ суулгах, гаднын нөлөөнөөс хамгаалах программ бүхий төхөөрөмжийг шинэчлэх болон үйлдлийн системийг шинэчлэн боловсронгуй болгох, суурилуулах зэрэгт нь дэмжлэг үзүүлэх
Тэнцвэртэй байдлыг хадгалах
Хэт ихээр тоглох нь чиний сургууль, гэр бүлийн амьдралд сөрөг нөлөөтэй.
Онлайнаар болон компьютерт тоглоом тоглох нь мэдээж хөгжилтэй хэдий ч чи хэр их тоглож байна, хэнтэй тоглож байна гэдгээ үргэлж цэнэж, болгоомжтой хандах хэрэгтэй.
Тиймээс хэрвээ тоглож байхдаа хэн нэгэнтэй чатлах зэргээр харьцаж байгаа бол өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлаж, хамгаалж байх хэрэгтэй.
Үндсэн мэдлэг
Хэр их тоглож байгаагаа анзаарч бай
Найз нөхөдтэйгээ уулзах, дуртай спортоороо хичээллэх зэрэг бусад зүйлдээ цаг гаргахаа битгий мартаарай
Өөрийгөө хамгаалах
Хэрвээ хэн нэгэн тоглогч чамд таагүй санагдвал түүнийг жагсааалтаас хасаж, блоклох хэрэгтэй
Хувийн мэдээллээ нууцал
Тоглоомын үед бусдыг хүндэл
Миний хөдөлгөөнт ухаалаг хэрэгслүүд
Хэт ихээр тоглох нь чиний сургууль, гэр бүлийн амьдралд сөрөг нөлөөтэй.
Онлайнаар болон компьютерт тоглоом тоглох нь мэдээж хөгжилтэй хэдий ч чи хэр их тоглож байна, хэнтэй тоглож байна гэдгээ үргэлж цэнэж, болгоомжтой хандах хэрэгтэй.
Тиймээс хэрвээ тоглож байхдаа хэн нэгэнтэй чатлах зэргээр харьцаж байгаа бол өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлаж, хамгаалж байх хэрэгтэй.
Үндсэн мэдлэг
Хэр их тоглож байгаагаа анзаарч бай
Найз нөхөдтэйгээ уулзах, дуртай спортоороо хичээллэх зэрэг бусад зүйлдээ цаг гаргахаа битгий мартаарай
Өөрийгөө хамгаалах
Хэрвээ хэн нэгэн тоглогч чамд таагүй санагдвал түүнийг жагсааалтаас хасаж, блоклох хэрэгтэй
Хувийн мэдээллээ нууцал
Тоглоомын үед бусдыг хүндэл
Oнлайнаар тоглох
Би ухаалаг хэрэгслүүдтэйгээ арай их цаг зарцуулаад байгаа юм биш биз?
Ухаалаг хэрэгсэл, ухаалаг утсаараа чи хэзээ ч хаанаас ч холболт тогтоож чадна.
Энэхүү байнгын холболтын цаана юу байгааг чи мэддэг байх нь чухал.
Үндсэн мэдлэг
Үнэгүй юм гэж байдаггүй, ая, дуу, зураг зэргийг татаж авах талаарх сурталчилгаа нь магадгүй автоматаар өндөр үнэтэй тусгай үйлчилгээнд холбогдон ихээхэн төлбөр гарж болох юм
Мессеж, зураг, видео зэргийг илгээх нь хялбар боловч, чи үүнийг хаашаа явж байгаа, хаана очихыг нь мэддэг үү?
Утас худалдаж авахдаа гэрээгээ сайн нягталж өөрийнхөө хэрэгцээнд тохирсныг аваарай
Үнэн гэхэд хэтэрхий итгэмээргүй саналыг битгий хүлээж ав
Өөрийгөө хамгаал
Өөрийнхөө утасны дугаарыг зөвхөн сайн таньдаг болон итгэлтэй хүмүүстээ л өг
Бусдын дугаарыг тэдний зөвшөөрөлгүйгээр битгий тараа
Хэрвээ утсаа хулгайд алдсан, хаясан бол үйлчилгээ эрхлэгч оператор компани болон цагдаагийн газар нэн даруй мэдэгд
“Bluetooth” хэрэглэх үедээ “settings” тохиргоо руугаа орж бусад хүмүүс хайж олох, холболт тогтоох боломжгүй болго
Байрлал тоглоох үйлчилгээ
Бусадтай тоглохдоо эелдэг бай!
Хэтэрхий их тоглох нь чиний сургууль болон хувийн амьдралд чинь сөргөөр нөлөөлнө. Хэрвээ бусад онлайн тоглогчидтой харилцах болбол өөрийн хувийн мэдээллээ битгий илгээ.
Үндсэн мэдлэг
Тоглоом тоглох цагаа хязгаарла
Найзуудтайгаа уулзах, дуртай спортоороо хичээллэх зэрэг бусад зүйлсдээ цаг гарга
Өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэгэн тоглогч чамд таагүй санагдвал түүнийг жагсааалтаас хасаж, блоклох хэрэгтэй
Хувийн мэдээллээ нууцал
Тоглоомын үед бусдыг хүндэл
Насны хязгаарлалтай, ангилалтай тоглоом битгий тогло
Манай улсын хувьд мөрийтэй тоглох нь хууль бус юм. Онлайн мөрийтэй тоглоом нь сугалаа, спортын бооцоот уралдаан тэмцээн, покер гэх мэт хөзрөн тоглоомууд зэрэг олон янз байдаг. Мөрийтэй тоглоомын сайтуудын адилаар зарим тоглоом болон аппликейшнүүд мөнгө төлснөөр илүү их тоглох, хөгжих боломжийг олгодог. Зарим онлайн тоглоомууд нь зөвхөн өөрсдөө мөнгө олохын тулд л байдаг гэдгийг сана. Тоглох эсвэл мөнгө төлөхийнхөө өмнө тухайн сайт, тоглоомыг эцэг эхээрээ шалгуулах хэрэгтэй.
Санаж ав:
Онлайн мөрийтэй тоглох нь эрсдэлтэй тул бүх зүйлээ алдаж болзошгүй
Онлайн тоглоом тоглохын тулд мөнгө төлөхийн өмнө нөхцөл шаардлагыг нь заавал унш
Зарим хууль бус тоглоомын сайтууд нь хууль ёсны мэт харагддаг гэдгийг санаж ав
Мөнгө төлж байгаа тохиолдолд мөнгө төлснийхөө хариуд юу авахаа мэдэж байх хэрэгтэй.
Онлайн худалдаа
Би мөнгө төлснийхөө хариуд юу авах вэ?
Онлайн худалдааны болон дуудлага худалдааны сайтууд нь мөнгө хэмнэх, дурын цагт худалдаа хийх боломжийг олгодог. Гэхдээ онлайн худалдаа болон энгийн худалдааны ялгааг мэдэх хэрэгтэй.
Үндсэн мэдлэг
- Нэр хүндтэй болон найдвартай вэб сайтыг ашигла
- Нэр хүндтэй, үйл ажиллагаа нь найдвартай компани, үйлчилгээг ашигла
- Үнэ болон хүргэлтийн нөхцөл шаардлагыг нь мэдэж, судал
- Үйлчилгээний гэрээний нөхцөлийг нь сайтар уншиж судал
- Худалдаа хийгчтэй холбогдон – хэзээ, хэрхэн бараа, бүтээгдэхүүнээ авахаа урьдчилан лавлах хэрэгтэй
Өөрийгөө хамгаал
Сайтын дүрэм, нөхцөлийг унш
Захиалгыг цуцлах, тавьсан шаардлагыг хүлээж авах боломжтой эсэхийг нь сайтар нягтал
Хэрвээ итгэлгүй байгаа бол эцэг эх, том хүмүүсээс тусламж ав
Мөнгөн гүйлгээ хийх үедээ нууцлал, хамгааллыг нь нягтал
Хүргэлтийн үйлчилгээг зогсоох, татгалзах нөхцлийг нь мэдэж байх хэрэгтэй
Нийгмийн сүлжээ ба онлайн найзууд
Бодит амьдрал дээр ч тэд миний найзууд мөн үү?
Нийгмийн сүлжээ, интернэт мессеэж, чат ашиглах нь найзуудтайгаа холбоотой байж, шинэ найзтай болох хамгийн түгээмэл хэлбэр мөн. Гэвч эдгээр хүмүүсийг бодит амьдрал дээр мэддэггүй бол энэ нь тун эрсдэлтэй юмаа. Чи онлайнаар аливаа зүйлээ огт танихгүй, найдваргүй хүмүүстэй ч бас хуваалцаж байж болох юм гэдгийг сана. Ганц л мессэж, зураг, видеог нэгэнт тараасан бол үүнийг хянах боломжгүй юм.
Нийгмийн сүлжээний аюулгүй байдлын тухай үндсэн ойлголт
- Танихгүй хүмүүстэй битгий найз бол
- Нууц үгээ бусадтай бүү хуваалц
- Өөрийн хувийн мэдээллээ бүү хуваалц
- Өөрийн нэр хүндээ хамгаал-хуваалцах гэж буй зүйлээ үнэхээр бусдад харуулахыг хүсэж байна уу гэдгээ сайтар бод
- Хэнд итгэхээ сайн бод-дүр эсгэгч ч байж мэднэ шүү
- Танихгүй хүмүүстэй харьцахдаа вэб камер битгий ашигла
- Аливаа зүйлийг нийтлэх, түгээх, татаж авах болон чатлахын өмнө сайтар бод
Онлайн найзтайгаа уулзах – чи үнэндээ яг хэнтэй уулзаж байгаагаа мэдэх үү?
Хэрвээ онлайн найзтайгаа уулзах гэж байгаа бол насанд хүрсэн хүн эсвэл итгэлтэй найзтайгаа цуг яв. Өдрийн цагаар олон хүнтэй газар уулз
Бодит амьдралд хүүхдийн хувьд, хууль бус үйлдэл нь он-лайн амьдралд ч хууль бус байдаг тул холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхдээ насанд хүрээгүй хүүхдийн хувийн нууцлал болон мэдээллийг он-лайн халдлагаас хамгаалах журмыг ч энд хамруулж ойлгоно