Цахим орчинд мөрдөх аюулгүй байдлын дүрмүүд
“УХААЛАГ ЦАХИМ ИРГЭН”
Интернетэд өөрийн зураг, сурдаг сургуулийн нэр зэрэг хувийн мэдээллийг хэнд ч бүү өгөөрэй.
Онлайнаар танилцсан хэн нэгэнтэй бодит амьдрал дээр хэзээ ч бүү уулз. Аюултай байх магадлалтай.
Хэрэв чи гомдмоор үг хэллэг, зохисгүй, эвгүй зураг интернетэд харсан бол цахим гадуурхалд өртсөн бол эцэг эхдээ хэлж, ярилцаарай.
Тоглоомын талбайд тоглодог шигээ бусад хүмүүстэй найрсаг харилцаарай.
Интернетэд байршуулж байгаа зүйлсээ хянах нягталж, няхуур хандаарай. Учир нь энэ бүхэн чинь интернетэд үүрд үлдэх бөгөөд хэзээ нэгэн цагт буруугаар ашиглагдаж болзошгүй гэдгийг санаарай.