Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Снапчат

Снапчат

Снапчат гэдэг нь гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг програм юм. Энэхүү програм нь хэрэглэгчдэд зургаа хэдхэн секундын дотор хуваалцах, зурвас алга болохоос өмнө хэрэглэгчидтэй үг солих, “түүх”-ээр дамжуулан өөрийн найзуудын жагсаалттай зургаа хуваалцах боломж олгодог.

СНАП ГАЗРЫН ЗУРАГ (MAP)

2017 онд Снапчат “Снап газрын зураг” гэдэг шинэ онцлогийг танилцуулснаар хэрэглэгчид найзуудын жагсаалт дахь хүмүүсийн байршлыг бодит цагт тодорхой харуулж, түүхийг нь үзэх боломжтой болсон. Хэрэглэгчид Снап мэп нэртэй газрын зургийг харах боломжтой. Энэ нь таны хүүхдийн байршлыг бүрэн ил гаргаснаар өөр хэрэглэгчид тэднийг гэрээс сургууль хүртэл дагах эрсдэлтэй.

“СНАП СТРИИКС”

Стриикс нь хэдэн өдөр дараалан хоорондоо ярилцсан, эсвэл бие бие рүүгээ снап илгээсэн болохыг харуулдаг. Юу нь аюултай гэж? Энэ нь өнгөцхөн тоонд нөхөрлөлийг бий болгох буюу үгүй хийх хэмжээний зүйл болтол ач холбогдол өгөх хуурамч мэдрэмжийг залуу хүмүүст бий болгодог. Жишээ нь хэрэв хэн нэгэн 200 өдрийн стрийкээ зөрчин өөрийн найз руугаа зурвас юм уу зургаа илгээхээ мартаж орхивол найзуудын дунд сөргөлдөөн үүсгэж болзошгүй. Иймээс стрийкээ хадгалах нь хүүхдүүдэд маш их дарамт шахалт болно.

ДЭЛГЭЦИЙН ЗУРАГ

Снапчатад бүх зураг, дүрс бичлэг, зурвас хамгийн ихдээ 10 секундын дараа устдаг ч хэрэглэгч түүнийг дэлгэцийн зураг хэлбэрээр хадгалж авч болдог. Хэрэглэгч заримдаа тус програм нь дэлгэцийн зураг хэлбэрээр хадгалах боломжтой гэдгийг мартаад итгэж байгаа хэн нэгэн рүүгээ зургаа явуулчихдаг.

ЦАХИМ ЗУРВАСААР ИЛРЭХ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Снап маш богино хугацаанд устдаг (хэрэглэгч нэг секундын дүрс бичлэг буюу зураг илгээх ч боломжтой) тул Снапчатыг бэлгийн харилцааны тухай ил задгай зураг буюу өөрөг (selfie)-г бусдад илгээхэд түгээмэл ашиглах болоод байна. Богино хугацаа зарцуулагддаг нь хүүхдүүдэд зургаа илгээх сэдэл болдог.

Зураг, дүрс бичлэгийг нэгэнт дэлгэцийн зураг байдлаар хадгалсан бол бусдыг сүрдүүлэх, цахим гадуурхах зэргээр цаашид аюул учруулахад ашиглагдах боломжтой. 18-аас доош насны хүүхдийн зүй бус зураг, дүрс бичлэгийг хийх, эзэмших, татаж авах, хадгалах, бусадтай хуваалцах нь хууль бус юм. Үүнд мөн хүүхэд өөрийгөө авсан садар самуун зураг, дүрс бичлэг хамаарна.

Гэхдээ хэрэв залуу хүн зураг хийж эсвэл хуваалцаж байгаа нь илэрвэл цагдаа түүнийг гэмт хэрэгт тооцон бүртгэж авч болох ч ийм үйлдлийг албажуулах нь төрийн сонирхолд нийцэхгүй.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

СНАП ХИЙХИЙН ӨМНӨ БОД

Снап-ыг дэлгэцийн зураг байдлаар хадгалж болдог гэдгийг таны хүүхэд мэддэг байх, хэрэв ямар нэг ичмээр, хортой зүйл (өөрийнхөө буюу өөр хэн нэгний) нийтэлбэл энэ нь маш хүнд үр дагавар авчирж болзошгүйг зааж өгөөрэй.

ЦАХИМ ЗУРВАСААР ИЛРЭХ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭРСДЛИЙН ТАЛААР СУРГА

Энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярилцах нь жаахан хачин санагдаж магадгүй ч хэрэв тэндийг хамгаалахад тусалж байвал болох нь тэр. Тэдэнтэй цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллийн үр дагаврын талаар ярилцаж, Снапчатыг хэрэглэхээс өмнө эрсдэлүүдийн талаар мэдэж байгаа гэдгийг баталгаажуул.

ТҮҮХИЙГ НЬ ҮЗЭХ ЭРХТЭЙ ХҮМҮҮСИЙГ ХЯЗГААРЛА

Таны хүүхэд 24 цагийн турш өөрийн түүх дотор дүрс бичлэг, зураг нэмж болно. Анхны тохиргоогоор түүний найзуудын жагсаалт дахь хэн ч бай түүхийг нь харж чадна. Иймд хүүхдүүд програмдаа зөвхөн өөрийн дотны найзууд, гэр бүлийнхнээ оруулахыг зөвлөж байна.

СНАП ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭРЭЭ “ХИЙ ҮЗЭГДЭЛ” ТӨЛВИЙГ ИДЭВХЖҮҮЛ

Програм дээр Хий үзэгдэл төлвийг идэвхжүүлснээр таны хүүхдийн байршил Снап газрын зураг дээр хэнд ч харагдахгүй болно. Идэвхжүүлэхийн тулд Снап газрын зураг руу орж баруун дээд булан дахь арааны тэмдэг дээр дарж тохиргоог Хий үзэгдэл төлөв болгон өөрчил.

ХУУЛЬ БУС КОНТЕНТ АЛГА БОЛОХ

Снапчат дээр нээгдсэн зураг буюу дүрс бичлэг бүхэн автоматаар устах тохиргоотой байдаг. Хэрэв таны хүүхэд Снапчат дээр гэмт хэргийн үйлдэл харсан бол та энэ талаар яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Зүй бус контентийг мэдээлэх нь хэсгийг үзнэ үү.

“ХУРДАН НЭМЭХ” ТОХИРГООГ УНТРАА

“Хурдан нэмэх” тохиргоо нь найзууд програм дээр бие биенээ олоход тусалдаг. Энэ нь дундын найзууд эсвэл утасны ном дотор нь байгаа тэдний утасны дугаарт үндэслэдэг.  Энэ тохиргоо тэдний бүртгэлийг үл таних хүмүүст нээлттэй болгодог гэдгийг хүүхдэдээ тайлбарла. Иймд “Хурдан нэмэх” тохиргоог унтраахыг зөвлөж байна.

ЗҮЙ БУС КОНТЕНТИЙГ МЭДЭЭЛЭХ

Хэрэв таны хүүхэд зүй бус контент хүлээн авч байгаа бол та үүнийг мэдэгдэх нь чухал. Юуны түрүүнд дахин ийм төрлийн зурвас ирэхээс зайлсхийн илгээгчид хаалт хий. Дараа нь safety@snapchat.com руу имэйл илгээн мэдээлээрэй. Хэрэв асуудал шийдэгдэхгүй бол CEOP руу ceop.gov/report хаягаар холбогдоно уу.

СНАПЧАТЫГ ХЭРХЭН ИДЭВХГҮЙЖҮҮЛЭХ ВЭ

Хэрэв таны хүүхэд Снапчат бүртгэлээ устгахыг хүсвэл гар утсан дээрээсээ програмыг нь устгаад орхих нь хангалттай биш. Бүртгэлээ идэвхгүйжүүлэхийн тулд хэрэглэгч суурин компьютер буюу хөдөлгөөнт төхөөрөмжөөсөө програм ашиглахгүйгээр) бүртгэл рүүгээ нэвтрэх шаардлагатай. Үүнд:

  • snapchat.com/delete-account рүү орох
  • “Delete my account” дээр дарах
  • Энд хэрэглэгчийн нэр, нууц үгийг дахин оруулахыг шаардана.