“Цахим орчин дахь зөв хэрэглээ” үйл ажиллагаа
БСШУСЯ-наас зохион байгуулж “ЦАХИМ ГАДУУРХАЛ ЦААШАА” үндэсний аяны хүрээнд “Цахим орчин дахь зөв хэрэглээ” үйл ажиллагааг нэг сарын турш Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагуудтай хамтран аяны үйл ажиллагааг зохион байгуулсан.
Тайлант өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд БСШУСЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ХУД-ийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар, Б.Лхагвадэмбэрэл, ХУД-ийн Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын менежер О.Саранцэцэг, ХУД-ийн I хэлтсийн дэд дарга д/х Н.Мэндбаяр мөн ХУД-ийн ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцлоо.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүүхдүүдэд цахим ертөнцийг зөв зохистой хэрэглэн сурч, цаашлаад цахим гадуурхалд өртөхгүй байх талаар “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт лекц уншлаа.
БСШУСЯ-наас ХУД-ийн 52-р сургуульд “Цахим гадуурхал цаашаа” аяныг дэмжигч сургууль “Өргөмжлөл”-ийг гардуулан цаашдын ажилд нь амжилт хүсч талархал илэрхийлэв.
“Цахим орчин дахь зөв хэрэглээ” үйл ажиллагааг төлөвлөн 9 төрлийн ажлыг амжилттай зохион явуулсан.
ХУД-ийн ЕБС-ийн багш нарын дунд “Facebook-ийн хэрэглээг мэдлэг болгох нь” илтгэлийн уралдаан, сурагчдын дунд “Цахим орчин дахь зөв хэрэглээ” хэлэлцүүлэг, эцэг эхчүүдийн дунд “Цахим гадуурхал цаашаа” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж гаргасан үр дүнгээр нь уриалга мэдээлэл гаргалаа. Мөн “Цахим гадуурхал цаашаа-ХУД-52-р сургууль” гэсэн facebook групп нээн мэдээлэлзүйн багш М.Буянцэцэг СӨУЗ-тай хамтран ажиллуулж байна. Сургуулийн өөрийн гэсэн лого, Цахим зөв харилцааг хэвшүүлье уриалга гарган ажиллаж байна.
“Цахим ертөнцийн зохистой хэрэглээ” эсээ бичлэгийн уралдаан, “Бидний мэдэх интернет” зохион бичлэгийн уралдаан, “Интернеттэй гэр” гар зургийн уралдааныг 3-5-р анги, 6-9 –р анги гэсэн ангилалтайгаар явууллаа.
Эцэг эхчүүдийн хэлэлцүүлэгт НБГ-ын мэргэжилтэн н.Өлзийхүү урилгаар ирж мэдээлэл өгсөн. Энэ тайлант өдөрлөгөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Цахим гадуурхал цаашаа” аянд нэгдэхийг уриаллаа.
Сурагчдын “Зөв хэрэглээ нь амжилтыг дагуулна”, “Хормын тэнэглэлээс хойч ирээдүйгээ хамгаалцгаая”, “Өнгөрсөн бол сургамж-Өнөөдөр бол боломж- Ирээдүй бол бэлэг”