Олон нийтийн цахим сүлжээний зохицуулалтын төрөл, хэлбэр
Судалгааны үр дүнгээс харахад ажилтнуудын 75% буюу ихэнх нь ажлын цагаар ажил дээрээ олон нийтийн цахим сүлжээг тогтмол ашиглаж байна.[1] Энэ нь ажил олгогч болон ажилтнуудын хооронд олон нийтийн цахим сүлжээний хэрэглээг хязгаарлах эсэх, түүнийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн ойлголттой байх шаардлагыг бий болгож байна.
Монгол хэлэнд social networking sites гэдгийг олон нийтийн цахим сүлжээ гэж хэлж болох юм. Өнөөдөр хүмүүсийн түгээмэл хэрэглэж буй олон нийтийн цахим сүлжээнд дараах цахим хуудсыг тооцож байна.[2] Үүнд:
№ | Нэр | Онцлог |
1 | Фэйсбүүк | Дэлхий даяар нийт 2 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчидтэй бөгөөд өдөрт нэг тэрбумаас багагүй тоогоор нэвтэрдэг. Хүмүүсийг хооронд нь холбодог дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм. |
2 | Твиттер | Бодит цагт мэдээ, мэдээллийг 140 тэмдэгтэд багтаан хүргэх бичил блог. |
3 | Мэргэжилтнүүдэд зориулсан цахим сүлжээ. Боловсрол, ажлын туршлага, ур чадварын мэдээлэл солилцох, түгээх орчин. Хэрэглэгчид нь өөрсдийгөө бусад хэрэглэгчид танилцуулах, дэмжих зорилготой. | |
4 | Google+ | Гүүглийн бүртгэлтэй хэрэглэгчдийн цахим сүлжээ. Мэдээлэл, агуулгын байдлаар төрөлжсөн мэдээлэл хүртээх, түүнийг нь унших, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. |
5 | YouTube | Бүх төрлийн сэдвээрх дүрс бичлэг нийтлэх, түгээх, тэдгээрийг үзэх боломжтой цахим сүлжээ. |
6 | Хэрэглэгчид бодит цагт гар утсаараа гэрэл зураг, богино хэмжээний дүрс бичлэг хүргэх цахим сүлжээ. | |
7 | Нийт 150 сая хэрэглэгчтэй, зураг, медиа файлуудыг түгээдэг цахим сүлжээ төдийгүй хайлтын сүлжээ мөн худалдааны сайт. Шилдэг зургуудыг цуглуулахад тохиромжтой эх сурвалж. | |
8 | Tumblr | Өсвөр насныхан, залуус түгээмэл хэрэглэдэг блогийн сүлжээ. Хэрэглэгчид нь блогийн загвараа сонгох, нийтлэл бичих боломжтой. |
9 | Snapchat | Гар утсанд суурилсан цахим зурвасын сүлжээ. Найздаа гэрэл зураг, богино хэмжээний дүрс бичлэгийг зурвасаар илгээсний дараа түүнийг уншсан тохиолдолд харагдахгүй болно. |
10 | Энэ вэб сайт дээр тухайн цагийн болж буй үйл явдлыг нэгтгэн илэрхийлсэн цахим сүлжээ. Энэ цахим хуудаст дуртай сэдвээрээ ярилцаж, холбоос, гэрэл зураг, дүрс бичлэгийг түгээдэг. |
Эндээс харахад олон нийтийн цахим сүлжээ нь олон янз төдийгүй хэрэглэгчийн аливаа мэдээ, нийтлэлд суурилсан шинжтэй байна. Энэ шинж нь түүний зохицуулалтыг дараах төрөлд ангилах шалтгаан болдог.[3] Үүнд:
- Өгөгдөл, мэдээллийн хамгаалалт ба нууцлалын зохицуулалт.
Энэ нь олон нийтийн цахим сүлжээн дэх мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглахтай холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт юм.
- Байгууллагын ажилтан болон хэрэглэгчийн эрхийн зохицуулалт.
Энэ нь олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээлэл, бичсэн сэтгэгдэл зэрэг нь тухайн хүний хувийн орон зайтай холбоотой болохыг тодотгосон зохицуулалт юм.
- Мэдээлэл задруулах ба гуравдагч талын баталгаатай холбоотой зохицуулалт.
Энэ нь бүтээгдэхүүний маркетинг, баталгаа, байгууллагын санхүүгийн мэдээллийг задруулахаас сэргийлэх, эдгээр үйл ажиллагаа нь олон нийтийн цахим сүлжээнд “тодорхой бөгөөд ойлгомжтой” хэлбэрээр явагдах нөхцөлийг хангахтай холбоотой зохицуулалт юм.
- Засаглал ба хяналтын зохицуулалт.
Энэ нь ажлын орчинд олон нийтийн цахим сүлжээ хэрэглэж буй ажилтан буюу хүний хэрэглээтэй холбоотой зохих хэм хэмжээ тогтоох, хяналт-мониторингийг зохих ёсоор хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт юм.
- Мэдээллийг архивлах ба хадгалахтай холбоотой зохицуулалт.
Энэ нь олон нийтийн цахим сүлжээг цахим харилцаа холбооны хэрэгсэл болохын хувьд цахим орчин дахь харилцан яриа, бусад мэдээллийг хууль зүйн асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор архивлах, хадгалах талаарх зохицуулалт юм.
Дээр дурдсан олон нийтийн цахим сүлжээний талаарх таван төрлийн зохицуулалт нь тэрхүү цахим сүлжээн дэх эрсдэлээс сэргийлэх, үр өгөөжтэйгөөр цахим орчинд ажиллахад туслах юм. Иймд ажил олгогч болон ажилтнуудын хооронд дээр дурдсан чиглэлээр олон нийтийн цахим сүлжээг зохицуулах хэрэгтэй.
[1] Survey: 75% of Workers Are Accessing Social Media While on the Job https://www.tlnt.com/survey-75-of-workers-are-accessing-social-media-while-on-the-job/
[2] Elise Moreau. The Top Social Networking Sites People Are Using. September 05, 2017
https://www.lifewire.com/top-social-networking-sites-people-are-using-3486554
[3] Nick Hayes. Five Common Legal & Regulatory Challenges with Social Media. https://go.forrester.com/blogs/13-07-31-five_common_legal_regulatory_challenges_with_social_media/