“Амлая” нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зөв ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор хөөрхөн “Амлая” нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Энэхүү “Амлая” нөлөөллийн аяны хүрээнд цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээ мэдээллийг бэлтгэн 5 дугаар сарын турш хүргэнэ.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахаа АМЛАЯ