"Meta Teen Accounts"-г Монгол улсад нэвтрүүлэх арга хэмжээ болно
Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэх арга хэмжээ 2025.09.25-ны өдөр Галарей Улаанбаатар төвийн Өргөө танхимд болно.
Энэхүү арга хэмжээний үеэр Мета компанийн аюулгүй байдлын бодлого, цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, сошиал медиа ашиглах давуу тал болон эрсдэлийн талаар танилцуулахаас гадна зохион байгуулагчдын зүгээс “Instagram Teen Account”-г практикт хэрхэн ашиглах талаар хүүхэд, эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтныг оролцуулсан сургалт зохион байгуулна.