Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэгтэй юу – судалгаа

Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэгтэй юу – судалгаа

Untitled-2

Боловсрол соёл  шинжлэх ухааны сайд асан Ж.Батсуурийн 2016 оны 9 сарын 16-ны А/43 тушаал[1] нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн багш сурагч нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх тухай юм. Боловсролын салбар энэхүү зохицуулалтыг хийснээр хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай гэж үзэж байгаа нь дэлхий нийтээр ухаалаг утаснаас татгалзаж буй энэ үед нүдээ олсон шийдвэр.

Шотландын багш нарын холбоо гар утсыг хичээлийн цагаар албан ёсоор хориглохыг уриалан эцэг эхтэй хамтран засгийн газартаа санал гаргасан байна.

Америкийн нэгэн сургуульд 10-р ангийн сурагчдыг 2 бүлэг хуваан 51 хүүхдээс бүрдэх нэг багийн хүүхдүүдийг Лос Анжелосоос холгүй байрлах зусланд 5 хоногийг ямарч утас электрон төхөөрөмжгүй өнгөрөөжээ. Харин нөгөө бүлгийн 54 хүүхэд ухаалаг төхөөрөмжөө үргэлжлүүлэн ашиглаж байсан юм. Судалгааны эхэнд болон төгсгөлд 2 бүлэг зураг бичлэгүүдээр дамжуулан бусдын сэтгэл хөдлөлийг таних тест бөглөсөн байна. Судалгааны өмнөх тестээр 14%-ийн буруу хариулт өгсөн хүүхдүүд 5 хоногийн дараа 9% хүртэл буурсан.  Харин ухаалаг төхөөрөмж хэрэглэж байсан хүүхдүүдэд ямарч өөрчлөлт гараагүй байна[2].  Энэхүү судалгааг уншихад л сурагчдад ухаалаг төхөөрөмж сөрөг үр дагавартай нь харагдаж байна.

Боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа сургуулийн орчинд нийгмийн сүлжээ ба ухаалаг утас  хэрэгтэй эсэх талаар 16 – 18 насны  109 сурагч болон 64 багш, 54 эцэг эхтэй  ярилцаж хэлэлцүүлэг хийх аргаар  судалгаа авч үзэхэд: Нийт судалгаанд оролцогчдын 92,3% нь ухаалаг утастай. Ухаалаг утас ашиглах нь чамд ямар хэрэгтэй вэ? гэж асуухад доорх үзүүлэлтүүд харагдаж байна.

55-1

 2018 оны 10 сарын 01-ээс сургуулийн орчинд “Ухаалаг утас хориглох” тухай журмыг чи юу гэж бодож байна вэ? Эцэг эх, багш сурагчийн харьцуулсан судалгааг үзэхэд доорх үзүүлэлтүүд гарч байна.55-2

64 багшаас “Таны бодлоор сурагчдын сурлага хүмүүжил муудахад аль нь илүү нөлөөлж байна вэ?” гэсэн асуултад 3 дээш хариулт сонгох боломжтой судалгаа авахад:55-3

Мөн багш нараас “Сурагчид хичээл дээр гар утас оролдох нь мэдлэг эзэмших явцад хэр их сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна вэ? “ гэж асуухад:55-4

Ухаалаг утас хэрэглэх нь нийгмийн сүлжээ ашиглах шалтгаан болдог Зарим сурагчид ухаалаг утас хориглох шийдвэрийг төдийлөн дэмжихгүй байгаа ч Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг баялаг бүтээгчид болгохын тулд энэ  шийдвэрийг дэмжих нь зүйн хэрэг. Харин сургуулийн орчин дах нийгмийн сүлжээ нь ихэвчлэн сөрөг үр дагаврыг бий болгодог ч эцэг эх хүүхдээ саатуулах зорилгоор биш хүүхдийн хөгжилд нөлөөлөх программууд суулгаж өгөх нь эерэг үр дүнтэй[3].

 

[1] www.legalinfo.mn

[2] The Economist  сэтгүүл

[3] Массачусетсийн Технологийн дээд сургуулийн шинжлэх ухаан, технологи, нийгмийн проффессор Шери Теркл