Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

“Миний гэр – аюулгүй орчин” цахим захидлын уралдааны дүн гарлаа

“Миний гэр – аюулгүй орчин” цахим захидлын уралдааны дүн гарлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний гэр – Аюулгүй орчин” сэдэвт цахим захидлын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд  21 аймаг болон нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 3764 /бага ангийн 1311, дунд ангийн 1563, ахлах ангийн 890/ захидал ирснээс Сэлэнгэ аймгийн сурагчид хамгийн идэвхитэй оролцож  921  захидал ирүүлсэн байна. Ирүүлсэн захидал бүрийг  бүртгэн авч, 4 үе шаттайгаар үнэлэн дүнг гаргалаа.

Шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,  Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжлийн багш, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг үнэлж,  удирдамжид заасан тавигдах шаардлагыг хангасан байдал, агуулга сэдвийн уялдаа холбоо,  зөв бичих болон найруулга зүй, бага ангийн сурагчдын хувьд өөрийн санааг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, ахлах, дунд, бага анги тус бүрээс тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж, Улаанбаатар хотоос шалгарсан сурагчдын шагналыг Харилцаа холбооны зохицуулах хорооны байранд гардууллаа. Орон нутгаас шалгарсан сурагчдын шагналыг сургуулийн захирал нь гардуулах юм. Эхний 10-т захидал нь шалгарсан сурагчдад шуудангаар батламж илгээж байна.

“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү цахим захидлын уралдаан нь томчуудын зүгээс хүүхдийн санал хүсэлтийг сонссон нэгэн чухал арга хэмжээ болсноороо онцлогтой юм.

Зохион байгуулагчдын зүгээс шалгарсан захидлуудаар цахим эмхэтгэл гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарт тус уралдаанд оролцсон хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгөх, бусад сурагчдад өөрт тулгарсан асуудлуудыг зөв шийдэх мэдлэг, гарцыг бий болгох ач холбогдолтой гэж үзэж байна.

Уралдаанд ирсэн захидлуудаас олон төрлийн чухал мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны  төлөвлөлтөд тусгах боломжтой гэж үзэн хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа  явуулж буй байгууллагууд болон БСШУЯ, ХЗДХЯ-нд хүргүүлж байна.

Сүүлийн шатанд шалгарсан сурагчид:

 

Бага ангиШагнал
1Х.ИндраУлаанбаатарХан-УулБуянт ухаа цогцолбор3-р ангиТэргүүн байр (Өргөмжлөл, 400000 төг)
2А.АриунбаярЗавханЦэцэн-Уул 4-р ангиДэд байр (Өргөмжлөл, 300000 төг)
3Я.Болор-ЭрдэнэХовдМөнххайрхан12-р сургууль5-р ангиГуравдугаар байр(Өргөмжлөл, 200000 төг)
4М.НинжинбаатарЗавханУлиастайЧандмань эрдэнэ3-р ангиБатламж
5Б.ЭнхрийУлаанбаатарСонгинохайрханИЦ5-р ангиБатламж
6Н.Энх-УчралСэлэнгэБаянгол 5-р ангиБатламж
7Г.Энх-АмарУлаанбаатарБаянзүрх14-р сургууль5-р ангиБатламж
8Б.Болор-УндрахХэнтийМөрөн 2-р ангиБатламж
9Ж.ХуланӨмнөговьДаланзадгад5-р сургууль5-р ангиБатламж
10Б.АлтансарнайДорноговьЭрдэнэ 5-р ангиБатламж
Дунд ангиШагнал
1А.ҮүрийнзаяаДорноговьИх хэт 9-р ангиТэргүүн байр (өргөмжлөл, компьютер)
2А.Мөнх-ОчирУлаанбаатарСонгинохайрханИрээдүй цогцолбор6-р ангиДэд байр(Өргөмжлөл, 400000 төг)
3Т.НоминУлаанбаатарБаярзүрх79-р сургууль9-р ангиГуравдугаар байр(Өргөмжлөл, 300000 төг)
4Д.Энх-ОдДорноговьИх хэт 9-р ангиБатламж
5Б.АнандУлаанбаатарБаянзүрх55-р сургууль6-р ангиБатламж
6Б.МөнгөнтуулХовдБулган 7-р ангиБатламж
7Т.ЭгшиглэнУлаанбаатарБаянгол93-р сургууль8-р ангиБатламж
8Н.МөнхжинСүхбаатарОнгон 9-р ангиБатламж
9Б.УндралСэлэнгэМандал3-р сургууль8-р ангиБатламж
10Ө.МолоржинДорноговьСайншанд1-р сургууль8-р ангиБатламж
Ахлах ангиШагнал
1Б.ХишигдүүрэнГовь-АлтайЦогтБаянтоорой тосгон11-р ангиТэргүүн байр(өргөмжлөл, компьютер)
2Д.СарангооУлаанбаатарБаянзүрх79-р сургууль11-р ангиДэд байр(Өргөмжлөл, 400000 төг)
3Г.МядагмааДархан-УулДархан4-р сургууль11-р ангиГуравдугаар байр(Өргөмжлөл, 300000 төг)
4АриунгэрэлУлаанбаатарБаянголСэтгэмж цогцолбор11-р ангиБатламж
5Б.БүтэнбаярСэлэнгэЕрөө 12-р ангиБатламж
6Э.ЦэнгэлмөрөнУлаанбаатарСүхбаатар 10-р ангиБатламж
7П.ЖаргалмааӨвөрхангайХархоринОрхон12-р ангиБатламж
8М.БүрэнСэлэнгэСант 11-р ангиБатламж
9Ж.ӨлзийжаргалӨвөрхангайХужирт 11-р ангиБатламж
10Ж.Пагма-ОрломУвсУлаангом3-р сургууль12-р ангиБатламж

Ахлах ангийн төрөлд дэд байр эзэлсэн Улаанбаатар хот 79-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Сарангоо

Дунд ангийн төрөлд гутгаар байр эзэлсэн Улаанбаатар хот 79-р сургуулийн 9-р ангийн сурагч Т.Номин

Ахлах ангийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Мядагмаа

Бага ангийн төрөлд дэд байр эзэлсэн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ЕБС-ийн 4-р ангийн сурагч А.Ариунбаяр

Дунд ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Дорноговь аймгийн Иххэт сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч А.Үүрийнзаяа