Нийслэлийн еб-ын 52 дугаар сургуулийн 10ё, 5б ангид сургалт орлоо
Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулиас 2023-2024 оны хичээлийн жилийн эцэг, эхийн нэг өдөр өнөөдөр болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан тус сургуулийн 10ё ангид “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, 5б ангид “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр сургалт орлоо.
Сургалтад хамрагдсан 10ё ангийн сурагчдад цахим орчинд эрхээ хэрхэн хамгаалах, цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн талаар ойлголт өгч, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цахим орчныг зохистой хэрэглэх, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрохдоо ашиглах талаар зөвлөмж өгсөн бол 5б ангийн сурагчдад өдөрт цахим орчинд зарцуулах зохистой хугацаа, өөрийн насанд тохирсон контент үзэх зэрэг мэдээллийг өглөө.
Мөн Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас хүүхдэд зориулан "Цахим аюулгүй байдлын Санготой хамтдаа" цуврал видео контентыг танилцууллаа.