Эцэг, эхчүүдээ samsung kids-ийг ашиглаарай
Эцэг, эхчүүд та эсвэл хүүхэд тань Samsung-ийн ухаалаг гар утас ашигладаг бол Samsung Kids-ийг ашиглаарай. Samsung Kids нь Samsung-ийн ухаалаг утас болон таблетад суурилсан хүүхдэд зориулсан нэмэлт функц бөгөөд үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Тус функц нь зураг зурах, хөгжим, тоглоом тоглох зэргээр хүүхдийг цахим хэрэгсэл ашиглан сурч, хөгжихөд зориулсан.
Kids функц нь андройд үйлдлийн системтэй 9.0 болон түүнээс дээш хувилбартай ухаалаг утас болон таблетад суурилсан бөгөөд тохиргоо хийхэд хэдхэн секунд хангалттай. Kids дүрс дээр дарж пин код эсвэл хурууны хээгээ уншуулан нэвтрэх тул ашиглахад хялбар. Samsung Kids-ээр дамжуулан хүүхдийнхээ ухаалан утас ашиглах цаг хязгаарыг тогтоох, холбоо барих хүн болон ашиглаж буй аппликэйшнийг тохируулах зэргээр хэрэглээг нь хянах боломжтой.
Samsung Kids доорх зааварчилгааны дагуу тохируулна уу.