Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Архангай аймгийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд цахим сургалтад хамгагдлаа

Архангай аймгийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд цахим сургалтад хамгагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цахим сургалтыг зохион байгууллаа.

May be a graphic of 2 people

Цахим сургалтад Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн, Боловсролын байгууллагын нийгмийн ажилтан, Цагдаагийн газрын хүүхдийн байцаагчид, сумдын хамтарсан багийн нийгмийн ажилтан зэрэг 60 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.

May be an image of 4 people

Тус сургалтаар ХХЗХ-ны Зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын хууль, эрх зүйн орчин” сэдвээр, цахим орчны хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Дэлгэрмаа “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын технологийн боломж, хэрэгжүүлдэг арга хэмжээ” сэдвээр тус тус танилцуулга мэдээлэл хийлээ.

 

No photo description available.