Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Meta компани facebook, instagram дахь өсвөр насны хүүхдийн мессэжний хяналтыг чангатгалаа

Meta компани facebook, instagram дахь өсвөр насны хүүхдийн мессэжний хяналтыг чангатгалаа

Meta компани өөрийн Facebook, Instagram платформ дахь 16 нас хүрээгүй хэрэглэгчид зөвхөн найз болсон хэрэглэгчээс мессеж хүлээн авах боломжтой болсон талаар энэ сарын 25-ны өдөр өөрийн албан ёсны сувгаар дамжуулан мэдээлсэн байна.

Мессежний хяналтын чангатгаснаар хүүхэд, өсвөр насны хэрэглэгчдийг сошиал сүлжээн дэх аюул, эрсдэлээс хамгаалах зорилготой бөгөөд 16-аас доош насны хэрэглэгчид Facebook болон Instagram дээр найз биш хүмүүсээс мессеж хүлээн авах боломжгүй болно.

Two phone screens showing changes to messages settings.

Meta компани “Бид өсвөр насны хэрэглэгчдийг Facebook, Instagram дээр аюулгүй, өөрийн насанд тохирсон зохистой хэрэглээг эзэмшүүлэхийг хүсэж байгаа бөгөөд тэднийг дагадаггүй, найз биш хүмүүсээс мессеж хүлээн авахгүй болгох, танихгүй хүнтэй холбоо тогтоохоос хамгаалах нэмэлт арга хэмжээг авч байгаа” талаар дурдсан байна. Энэ шинэчлэл нь Meta-ийн Threads болон WhatsApp платформд хамаарахгүй.

Мөн өсвөр насныхан Facebook, Instagram дахь найзуудаас зохисгүй агуулгатай зураг мессежээр авах, ийм төрлийн зургийг өөрөө илгээхээс сэргийлэх зорилгоор шинэ функцийг энэ оны сүүлээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар Meta мэдээлсэн байна.

Facebook, Instagram-д 13-аас дээш насны хүнд хэрэглэгчийн бүртгэл үүсгэхийг зөвшөөрдөг ба эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өөрийн хүүхдийн Facebook, Instagram дахь хэрэглэгчийн бүртгэл /Profile Account/-ийг үүсгэхдээ өөрийн насыг зөв оруулсан эсэхийг нягтлаарай.  Хүүхдийн насыг зөв оруулж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэснээр хүүхдийг цахим орчин дахь аливаа зохисгүй агуулгаас хамгаалах чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Introducing Stricter Message Settings for Teens on Instagram and Facebook | Meta (fb.com)