"дижитал мастерууд" гарын авлага гарлаа
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд цахим орчинд хүүхэд өөрийгөө хамгаалах, интернэт болон нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Дижитал Мастерс" гарын авлага боловсруулан гаргасан байна.
"Дижитал Мастерс" гарын авлагыг эх сурвалжийг дурдан үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.