Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

14-р сургуулийн 7и ангийн сурагчид “Найз байя-2” аянд нэгдлээ

14-р сургуулийн 7и ангийн сурагчид “Найз байя-2” аянд нэгдлээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн 7и ангийн сурагчдын эцэг эхийн хүсэлтээр тус ангийн сурагчдад "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал" сэдвээр сургалт орлоо.
 
Сургалтаар сурагчдад цахим орчныг зохистой хэрэглээ, цахим орчин дахь эрдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл өгөхөөс гадна Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хүүхдэд зориулан гаргасан "Цахим аюулгүй байдлын Санготой хамтдаа" цуврал хичээлийг танилцууллаа.
 
Мөн сурагчид ХХЗХ, ГБХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ болон холбогдох бусад байгууллага хамтран зохион байгуулж буй “Найз байя-2” аянд нэгдэн "үе тэнгийн дээрэлхэлт", “цахим дээрэлхэлт”-д өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд дээрэлхэлтэд өртсөн байж болзошгүй, эсвэл өртсөн тохиолдолд авч болох арга хэмжээний талаар ойлголт, мэдээлэл авлаа.
 
Түүнчлэн сурагчдад ээж аавынх нь зөвшөөрөл аваагүй бол өөрийнх зураг, бичлэгийн цахим орчинд байршуулж, түгээж болохгүй талаар мэдээлэл өглөө.