Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Цахим сургалт зохион байгууллаа

Цахим сургалт зохион байгууллаа

     Харилцаа холбооны зохицуулах хороо нь ГБХНХЯ, БЕГ болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийн эсрэг “Найз Байя-2” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
 
     Цахим сургалтаар ГБХНХЯ-ны шинжээч Ж.Азжаргал 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар, ХХЗХ-ны мэргэжилтэн Д.Дэлгэрмаа цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан гаргасан цахим орчны аюулгүй байдлын талаарх удирдамж, холбогдох сургалтын гарын авлагын талаар тус тус танилцуулж мэдээлэл өглөө.
 
    Сургалтад 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 450 гаруй нийгмийн ажилтан хамрагдаж, санал солилцлоо.