"Цахим орчин дахь хүүхэд хамгаалал" сургалт боллоо
Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн 8 дугаар ангийн сургагчдад “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтаар Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан цахим орчин дахь хүүхдийн эрхийн 25 дугаар Ерөнхий тайлбар болон цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга А.Уранчимэг өглөө.