Өсвөрийн клубийн чиглүүлэгч багш бэлтгэх сургалт боллоо
Дэлхийн зөн монгол ОУБ болон Анбаунд ТББ хамтран Хүүхэд хамгааллын түншлэлийн хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн хүрээнд “Цахим орчны хүүхдийн аюулгүй байдал” хөтөлбөрийн өсвөрийн клубийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалтыг 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Баянгол дүүрэг болон Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 25 багш хамрагдлаа.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар чиглүүлэгч багш нар цахим орчныг ашиглах зөв дадлыг суулгах чадварыг эзэмшиж, цахим орчин дахь болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх 3 бүлэг 16 хичээлийг 10-14 насны хүүхдүүдэд зааж сурах юм.
Сургалтад ХХЗХ-ны Зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг, мэргэжилтэн Д.Дэлгэрмаа нар сургагч багшаар оролцлоо.