Эцэг эхчүүдэд зориулсан "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал" товхимол гарлаа
Дэлхийн зөн монгол ОУБ болон Анбаунд монгол ТББ хамтран Хүүхэд хамгааллын компакт төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” багц модуль сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.
Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ кибер хамгаалагчид нь болох учиртай. Энэхүү товхимолд орсон зөвлөмжүүд нь цахим орчин дахь аливаа эрсдэл, ялангуяа хүн худалдаалах, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдэд тусална гэдэгт итгэлтэй байна.
Багц модуль сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон багш нарт зориулсан гарын авлага бэлтгэн гаргасан байна.
Хүүхдийнхээ кибер хамгаалагч байгаарай.