Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаан зарлагдлаа

“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаан зарлагдлаа

Дэлхийн шуудан холбооноос 55 дахь удаагаа зарлаж буй өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Улсын хэмжээнд 10 дахь жилдээ Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдааныг дижиталжиж байгаа дэлхий ертөнцөд хүн хоорондын холбоо, амьд харилцаа яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодож, эдгээр бодол, эргэцүүллээ найздаа хаягласан захидлаар илэрхийлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүдийг уриалж байгаагаараа онцлогтой. 

Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдад ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 нийгмийн ажилтныг тус тус шалгаруулна.

“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”  өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааны удирдамж 

Нэг. Уралдааны зорилго: 

  • Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах
  • Ерөнхий болосролын сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах, сургууль, анги хамт олны болон гэр бүлийн орчинд хүн хоорондын амьд харилцаа, харилцан ойлголцол ямар чухал болохыг ойлгуулах, хүүхэд багачуулд энэ талаар эргэцүүлэн бодох боломжийг олгох,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах

 

Хоёр. Сэдэв:  “Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”

 

Гурав. Хамрах хүрээ, хугацаа: Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагад суралцаж буй 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна. 

Хугацаа: Захидлыг орон даяар 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт ХХЗХ-ны хаягаар хүлээн авна. 

Захидал хүлээн авах хаяг:      ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Метро бизнес төв, А корпус, 5 давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

 

Дөрөв.  Оролцогчид тавигдах шаардлага:

  • Захидлын үндсэн элементүүд мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
  • Захидлыг 700-800 үгэнд багтааж бичих;
  • Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
  • Зөвлөгөө өгч хамтран ажилласан нийгмийн ажилтын нэрийг дурдсан байх;
  • Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
  • Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч өөрийн гараар зааврын дагуу тодорхой бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;

 

Сургуулийн нийгмийн ажилтанд тавигдах шаардлага:

  • Захидлын уралдаанд сурагчдаа идэвхтэй хамруулсан байх; 
  • Уралдааны сэдэв агуулгыг сурагчдад ойлгуулж таниулсан байх; 
  • Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал

 

  Тав. Уралдаан дүгнэх журам :

  • Сурагчийг шалгаруулах: Уралдаанд ирсэн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж нийт 15 хүүхдийн захидлыг 1-5 байранд шалгаруулна.
  • Багшийг шалгаруулах: Сүүлийн 3 шатны шалгаруулалтад хамгийн их захидал тэнцсэн сургуулийн нийгмийн ажилтныг 1-5 байранд шалгаруулна.

 

Зургаа. Шагнал, урамшуулал :

 

Сурагч:

1-р байр:     1 сурагч       Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг

2-р байр:     2 сурагч       Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг

3-р байр:     3 сурагч      Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг

4-р байр:     4 сурагч      Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг

5-р байр:      5 сурагч      Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

 

Нийгмийн ажилтан:

1-р байр:     1 нийгмийн ажилтан  Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг

2-р байр:     1 нийгмийн ажилтан  Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг

3-р байр:     1 нийгмийн ажилтан  Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг

4-р байр:     1 нийгмийн ажилтан  Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг

5-р байр:      1 нийгмийн ажилтан  Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

 

Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.

 

Долоо. Удирдамж хүргэх:

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

 

Найм. Хэвлэн нийтлэх:

Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn,  www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.

 

Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:

Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР