"Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэе
Хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхтэй. Томчууд бид хүүхдээ эрүүл, аз жаргалтай өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ цахим орчны эрсдэлээс хамгаалах нь чухал юм.
Хүүхдийн зураг, бичлэг зэрэг хувийн мэдээллийг цахим орчинд нийтлэхдээ хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авч, хариуцлагатай цахим хэрэглээг төлөвшүүлэх нь хүүхдийн эрхийг хүндэтгэж, хамгаалж буй чухал алхам билээ.


