Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ зурагт үзүүлэх эсвэл гар утсаар тоглуулах нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг талаар бодож үзсэн нь лавтай. Хүүхэд өсөж, хөгжихийн хирээр тэдний үздэг нэвтрүүлэг, сонирхдог контент, ашигладаг аппликейшн болон тоглоомын төрөл өөрчлөгдөж, хэрэглээ нь улам нэмэгддэг.
Энэхүү зөвлөмж нь 0-5 насны хүүхдийн цахим хэрэглээг зохистой, аюулгүй хэвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.



