Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

11–14 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтэр гарлаа

11–14 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтэр гарлаа

 

Хүүхдийн төлөө За бол Заавал хийе.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяны хүрээнд 11–14 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтрийг боловсруулан гаргалаа.

Тус ажиллах дэвтэр нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ойлгомжтой агуулга, дасгал, даалгавар, нөхцөлт жишээгээр дамжуулан цахим орчинд аюулгүй, зөв харилцах мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн.

Энэ насны хүүхдүүд цахим орчинд идэвхтэй харилцаж, мэдээлэл хуваалцаж, төрөл бүрийн платформ, тоглоом, үйлчилгээг ашигладаг тул хувийн мэдээллээ хамгаалах, цахим дээрэлхэлтээс сэргийлэх, бусадтай зөв харилцах, цахим орчны эрсдэлийг таних, эргэлзсэн болон эрсдэлтэй нөхцөлд тусламж хүсэх зэрэг чадварыг эзэмших нь чухал юм.

Мөн энэхүү санаачилга нь “Хүүхдийн төлөө – За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад гэр бүл, сургууль, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Хүүхдийн цахим аюулгүй байдал гэр бүлээс эхэлнэ. Эцэг эх, асран хамгаалагч та хүүхэдтэйгээ цахим хэрэглээ, цахим орчинд тулгарч болох эрсдэлийн талаар ярилцаж, зөв дадлыг хамтдаа хэвшүүлээрэй.

11–14 насны хүүхдийн ажиллах дэвтрийг эндээс татан авч ашиглана уу.